40
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
аймгийн Насан туршийн боловсролын байгууллагын ажилтан “Ажил хийдэг
хүүхдүүдийн эцэг, эх нь боловсролгүй байх нь бас л 80, 90 хувьтай, олон хүүхэдтэй
байх зэрэг нийтлэг шинжүүд байна” гэж хэлсэн.
Хараа хяналт сул байгаа хүүхдүүдийн гэмт хэрэгт өртөх магадлалтай талаар
нэгэн аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч “Хараа хяналтгүйгээр гэр
бариад айлын хашаанд амьдардаг, эсвэл өөрийнхөө гэрт насанд хүрсэн хүнтэй
биш дангаараа амьдардаг хүүхдүүд их байгаад байна. Энэ бол бид нарын өгч буй
нэршлээр өрх толгойлсон хүүхэд юм ... Ер нь бол эцэг, эхийн хараа хяналт сул
хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, өртдөг” гэж хэлсэн.
Хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын ажилтантай хийсэн ярилцлагаар
“Бэлгийн мөлжлөгт өртөж байгаа шалтгаан, сонирхол нь өсвөр насны цахим орчны
нөлөө, хүүхдийн ялгаварлан гадуурхалт зэрэг нь маш их нөлөөтэй гэжээ. Энэ
асуудлаас урьдчилан сэргийлэх арга бол эцэг, эх, гэр бүлийн зүгээс маш их анхаарал
хандуулах шаардлага байна. Бүх бэлгийн мөлжлөг бүр цахим хэлбэрт орсон нь
охидыг бэлгийн амьдралд эрт орох, хүчирхийлэлд өртөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Үүнд хяналт тавих боломж хомс болж байгаа учир эцэг, эх л анхаарах хэрэгтэй юм”
гэсэн.
Үүнээс хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлт нь эцэг, эхийн боловсролгүй, хорт
зуршилтай байдлаас үүссэн өрхийн ядуурал, түүнээс үүдэлтэй архидалтаас
хамааралтай бол хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт тооцогдох гэмт хэрэг, зөрчил,
хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлтэд өртөх байдал нь ядуурлаас тэр
бүр хамааралгүй тохиолдолд үл хайхралтай илүү хамааралтай байгаа нь харагдаж
байна. Түүнчлэн ядуурал болон үл хайхралтад нэгэн зэрэг өртсөн хүүхэд байхыг
үгүйсгэхгүй боловч энэ судалгааны зорилго, зорилтод тусгагдаагүй тул тухайн
бүлгийг тусгайлан судлаагүй болно.
Сүүлийн гурван жилийн дотор аливаа ажил, хөдөлмөр эрхэлсэн гэж хариулсан
468 хүүхэд байгаа нь 28,2 хувийг эзэлж байна. Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн
ар гэрт ажил, хөдөлмөр эрхэлж орлого олдог өөр нэг гишүүн байгаа гэж судалгаанд
оролцосон хүүхдүүдийн 34 хувь, хоёр гишүүн байгаа гэж 49 хувь хариулсан нь ажил
эрхэлдэг гэж хариулсан хүүхдүүдийн 82 хувийг эзэлж байв. Харин ар гэрт нь ажил
хийдэг бусад 3 гишүүн байгаа гэж 13 хувь, 4 болон түүнээс дээш гишүүн байгаа гэж
4 хувь нь хариулжээ. Үүнээс үзэхэд өрхөд ажил хийдэг хүний тоо нэмэгдэх тусам
хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурах харилцан хамаарал илэрч байна.