36
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
хүүхдээр хийлгэхэд хөдөлмөр, хамгаалал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр
ажлын байрны нөхцөл, шаардлагыг тодорхойлох;
7. Эрүүгийн хуульд “өрийн төлөөс, хамжлагын албат” болгох үйлдлийг гэмт хэрэгт
тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар заах;
8. Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлийн “Албадан хөдөлмөрлүүлэх” гэмт хэрэгт
насанд хүрээгүй хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн үйлдлийг гэмт хэргийн
хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж, оногдуулах ял, шийтгэлийг чангатгах;
Тухайлбал цалин хөлс төлсөн ба төлөөгүй эсэхээс үл хамааран хариуцлага
тооцдог болгох;
9. Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Энэ гэмт хэргийг
үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн...” гэсний
дараа “, биеэ үнэлэхэд зуучилсан” гэж нэмж тусгах;
10. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд
“энэ гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй хүүхдийг ашигласан, татан
оролцуулсан” гэж нэмэх;
11. Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүүхдээр аюултай ажил,
эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон
ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол...” гэсний “зориуд” гэснийг хасах;
12. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр ажил олгогчийн байранд хашигдан хийх ажил”-ыг хориглох
талаар нэмж тусгах;
13. Хүүхдийг хуульд зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан томилолтоор
ажиллуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хууль болон
Зөрчлийн тухай хуульд нэмж тусгах;
14. Дайны байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд “Дайны байдлын үед цэргийн
дайчилгаанд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх” талаар нэмж тусгах;
15. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад
“хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц ажил, техник, технологийн
дэвшил, хурдацтай хөгжиж буй өнөө үетэй нийцүүлэн хүүхдийн сэтгэхүй, ёс
суртахуунд нөлөөлөхүйц ажлыг нэмж тусгах;
16. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр оршиж байгаа газрыг тогтоох,
олон нийтийн болон төрийн захиргааны байгууллагын хяналт, Хүүхэд
хамгааллын тухай хуульд заасан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх
эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сайжруулах.