БҮЛЭГ 2. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
31
нэн даруй устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр зөвлөмжид тусгасан хүүхдэд хор
нөлөө үзүүлэх ажлыг нэгтгэж үзвэл хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх аюултай
ажилд хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн болон бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц,
эрүүл бус орчинд гүйцэтгэхэд хүргэж буй ажлуудыг оруулж үзэхээр байна. Харин
хүүхдийн аюулгүй байдалд хор нөлөө үзүүлэх ажилд газар дор, усны гүнд, аюултай
өндөрт эсвэл хэтэрхий давчуу орон зайд хийж буй, аюултай машин механизм, тоног
төхөөрөмж, багаж зэвсэгтэй харьцаж буй ажил хийгээд хүнд ачааг гараараа өргөж
зөөх болон тээвэрлэх зэрэг биеийн хүчний ажил, тодорхой хүнд нөхцөлд, тухайлбал
уртасгасан цагаар эсвэл шөнийн цагаар, эсвэл ажил олгогчийн ажлын байранд
барьцаалагдан хүчээр хийж буй ажил багтаж байна. Хүүхдийн ёс суртахуунд хор
нөлөө үзүүлэх ажлыг ОУХБ - ын 190 дүгээр зөвлөмжид заасны дагуу тусад нь авч
үзэх нь зүйтэй байна.
Ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд,
аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажлын талаар Хөдөлмөрийн
тухай (2021) хуулийн 142 дугаар зүйлийн 142.9 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй
хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалтыг хөдөлмөрийн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүд батлан мөрдүүлж ирсэн байна.14
Хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн болон бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц
ажлын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт
заасан бөгөөд “хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц” ажлыг энд
хамааруулсан нь дэвшилттэй алхам болжээ. Мөн Эрүүгийн хуулийн 16.10 дугаар
зүйлд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх үйлдэл нь гэмт хэрэг байхаар
заасан ч тэвчишгүй хөдөлмөрийг зөвхөн “зориуд эрхлүүлсэн” шинжтэй байхаар
хязгаарласныг өөрчлөх шаардлагатай байна.
Хүүхдийг сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлэхүйц ажил гэсэн ойлголтыг
хөдөлмөрийн харилцааны хүрээнд хуульчлан тодорхойлох шаардлагатай бөгөөд
ингэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай (2016) хуулийн 6 дугаар
зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Газар дор, усны гүнд болон аюултай өндөрт эсвэл хэтэрхий давчуу орон зайд
хийж буй ажлыг хуульд тусгайлан тодорхойлсон зохицуулалт байхгүй бөгөөд
насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалт болон
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын “Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүсийн
хийхийг хориглосон ажлын байрны жагсаалт батлах тухай” 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн
А/204 дүгээр тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Жагсаалт шинэчлэн батлах тухай”
2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/107 дугаар тушаал, Хөдөлмөрийн сайдын “Жагсаалт
шинэчлэн батлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар энэ асуудлыг
зохицуулж иржээ.
14