30
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт “Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс
бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан, хүүхдээр садар самуун
үйлдэл хийлгэсэн; хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон
бол” гэж тус тус заажээ.
(c) Олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах
бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах хууль бус үйл ажиллагаанд ашиглах,
зуучлах, санал болгох
Монгол Улс Мансууруулах эмийн тухай НҮБ-ын 1961 оны 84 дүгээр конвенцод
1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцод 1999 онд,
Мансууруулах эм ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын
1988 оны 87 дугаар конвенцод 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай
гэмт хэргийн эсрэг НҮБ-ын 2000 оны конвенцод 2008 онд тус тус нэгдэн орсон.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийн үйлдвэрлэл,
ашиглалт, тээвэрлэлт, хадгалалт, түүнд хяналт тавихтай холбоотой харилцааг
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай (2002)
хуулиар зохицуулж байна. Тус хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис,
тэдгээрийн түүхий эдийг насанд хүрээгүй хүнд худалдах, олгохыг хориглоно” гэж
заасан бол хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 5.2 дахь
хэсэг, Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1
болон 2 дахь хэсгүүдэд тус тус заасан. Мөн “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг
хориглосон ажлын байрны жагсаалт”13-д мансууруулах үйлчилгээтэй болон
сэтгэцэд нөлөөлөх эмийн ургамал, түүхий эд цуглуулах үйл ажиллагаанд хүүхэд
ажиллуулахыг хориглохоор тусгасан тул энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай
ангийн “Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх” гэмт хэрэгт тооцон хариуцлага
хүлээлгэх боломжтой юм.
Харин Эрүүгийн хуульд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль
бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд “насанд хүрээгүй хүүхдийг ашигласан, татан
оролцуулсан” байдлыг харгалзан үзэх шаардлагатай.
(d) Ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд,
аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар
конвенц болон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон
13
Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалаар баталсан.