БҮЛЭГ 2. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
29
Иймд цэргийн алба хаах насны доод хязгаарыг 18 нас байхаар заасан боловч
байлдааны үйл ажиллагааны үед насанд хүрээгүй хүнийг татан оролцуулахыг
хориглох заалтыг Цэргийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай болон Зэвсэгт
хүчний тухай хуулиудад тусгах нь зүйтэй байна.
(b) Хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу
садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох
b.1 Хүүхдийг биеэ үнэлэхэд ашиглах, зуучлах, санал болгох
Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд “садар самуун явдал” гэх нэр
томьёог биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан
оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг ойлгохоор, “садар самууныг
сурталчлах” гэдгийг бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон
хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг
болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг ойлгохоор тодорхойлж, тус
хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн
шинэчилсэн найруулгын 12.6 дугаар зүйл болон Зөрчлийн тухай хуулийн 6.18
дугаар зүйлүүдэд тус тус заажээ.
Гэхдээ Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн тайлбар хэсэг болон 13.1 дүгээр
зүйлд зааснаас харахад насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлэхэд зуучилсан
үйлдлийг орхигдуулж, биеийг нь үнэлүүлсэн тохиолдолд ял шийтгэхээр харагдаж
байна. Иймд насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлэхэд зуучилсан үйлдэл нь
хуулиар хариуцлага хүлээхээргүй байгаад анхаарал хандуулж, Эрүүгийн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юм.
b.2 Хүүхдийг садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун
үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох
Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “18
насанд хүрээгүй хүнд эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг, тайчих урлаг,
үзүүлэх тоглолт, уралдаан, тэмцээн, бусад үзвэрийг үзүүлэхийг хориглоно”, 10
дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “18 насанд хүрээгүй хүнийг шөнийн цэнгээний
газарт оруулах болон эротик тоглолтод оролцуулахыг хориглоно” гэж тус тус
заасан. Үүнээс үзэхэд манай улс үндсэндээ садар самуун үйл ажиллагаанд 18 насанд
хүрээгүй хүнийг оролцуулах, ашиглахыг аливаа нөхцөлгүйгээр хориглосон байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эротик хэвлэл,
ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсхүл хуульд заасан эротик
кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглох зүйлийг зөрчсөн бол хүнийг
тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй