26 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА тэвчишгүй хэлбэрүүд” судалгааны тайланд “Эрүүгийн хуулийн дагуу манай улсад зөвхөн хүн (хүүхэд) худалдсан этгээд л эрүүгийн хариуцлага хүлээх, худалдан авсан этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Хүүхдийг худалдан мөнгө авсан, худалдаж авсан мөнгө төлсөн аль аль нь буруутай бөгөөд хариуцлага хүлээх учиртай” гэжээ. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр оруулсан нэмэлт, Эрүүгийн хуулийн (2015) шинэчилсэн найруулгад хүүхэд худалдаалахтай холбоотой зохицуулалтыг конвенцод нийцүүлсэн төдийгүй худалдсан хүүхдийг хүлээн авсан этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулахаар зохицуулсан нь чухал дэвшилтэт алхам болсон. a.2 Өрийн төлөөс, хамжлагын албат болгох Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай НҮБ-ын 83 дугаар нэмэлт конвенцын 1 дүгээр зүйлд “Өрөнд баригдаж боолчлогдсон, өөрөөр хэлбэл өртэй хүн өөрийнхөө, эсхүл өөрөөсөө хараат хүний үйлчилгээгээр өрөө төлөх үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүссэн барьцааны байдал буюу нөхцөл, хэрэв тэрхүү үйлчилгээг зохих ёсоор үнэлсэн үнэлгээ нь уг өрийн төлөөсөнд тооцогдохгүй, эсхүл тэрхүү хөдөлмөрийн шинж чанар, үргэлжлэх хугацаа нь тодорхой бус бол”, “Хамжлага болох, өөрөөр хэлбэл, хууль, заншил, эсхүл гэрээний дагуу түрээслэгч өөр хүний эзэмшил газарт амьдарч шан харамжтай буюу түүнгүйгээр хөдөлмөр хийх болон тухайн хүнд тодорхой зарим үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн нөхцөл, байдал болон уг байдлыг өөрчилж чадахааргүй бол” боолчлолтой төстэй ёс заншил гэж үзэн түүнийг аль болох богино хугацаанд бүрэн халах буюу устгахын тулд шаардлагатай бүхий л хуулийн болон бусад арга хэмжээг авна гэжээ. Хөдөлмөрийн тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд хүүхэд гэлтгүйгээр хүнийг өрийн төлөөс, хамжлага болгох, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар тусгагдаагүй байна. ХЭҮК-оос 2008 онд хийсэн “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” судалгааны тайланд “хүүхдийг өрийн төлөөс, хамжлагын албат болгох үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохоор Эрүүгийн хуульд тусгах шаардлагатай”9 гэж дүгнэсэн боловч одоог хүртэл зохицуулалтгүй байна. a.3 Хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 29 дүгээр конвенцын тодорхойлолтын дагуу “Албадан хөдөлмөр гэдэг нь ямар нэг торгууль шийтгэл ногдуулахаар ХЭҮК, “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд судалгааны тайлан”, 2008 он, дараах холбоосоор үзнэ үү: https://nhrcm.gov.mn/media/documents/1431398066_2008-hhdiyn-hdlmriyn-tevchishgy-helberd.pdf 9

Select target paragraph3