БҮЛЭГ 2. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
25
хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах,
түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд
төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан,
дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг” ойлгоно гэж заасан. Харин Эрүүгийн
хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... боолчлох, түүнтэй ижил төстэй
нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор …”
гэж боолчлох нь тодорхой гэмт үйлдлийн зорилго байхаар заажээ. Үүнээс үзэхэд
Монгол Улсын хууль тогтоомжид “боолчлол”-ын тодорхойлолт, түүнд хүлээлгэх
эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтыг шууд утгаар
нь зааж өгөөгүй бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал
буюу гэмт хэргийн зорилгод л хамааруулан тодорхойлсон байна. Энэ нь конвенцод
хүн худалдаалах нь өөрөө боолчлолын нэг хэлбэр буюу түүнтэй төстэй үйл
ажиллагаа гэж тодорхойлсонтой нийцэхгүй байна. Түүнчлэн “боолчлох зорилготой”
гэдгийг хэрхэн ойлгохыг дотоодын хууль тогтоомжийн хүрээнд тодорхойлоогүй тул
энэ зорилгоор гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг практикт тогтоох боломжгүй гэж үзэж
байна.
Боолчлол, боолын худалдааг хориглох тухай конвенцод заасан боолчлолтой
төстэй үйл ажиллагааг нарийвчлан судалбал дараах байдалтай байна. Үүнд:
a.1 Хүүхдийг худалдах, дамжуулан худалдах
Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан
зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколын 3 дугаар зүйлд “Хүн худалдаалах
гэдэг нь хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлэх буюу хүч хэрэглэх,
эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, хулгайлах, залилах, хууран мэхлэх,
эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эмзэг байдлыг нь ашиглах, эсхүл өөр этгээдийг
хяналтдаа байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр хийж буюу
ашиг олгон хахуульдах зэрэг аргаар хүмүүсийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх,
дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдлийг хэлнэ”, Мөлжих гэдэгт наад зах
нь бусдыг биеийг нь үнэлүүлэх буюу бэлгийн харилцаанд оруулан мөлжих бусад
хэлбэрүүд, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлол буюу боолчлолтой
төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах буюу эрхтнийг нь авах зэргийг ойлгоно”
хэмээн тодорхойлжээ.
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хүн
худалдаалах” үйлдлийг тодорхойлсон бөгөөд энэхүү тодорхойлолтод үндэслэн
Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлд хүн худалдаалах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор
тусгажээ. ХЭҮК-оос 2008 онд хийсэн “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн