24 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА шаардлагатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэжээ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, тэдгээрт хүлээлгэх хариуцлагыг Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн тусгасныг тус конвенцод заасны дагуу (a) боолчлол, боолчлолын хэлбэрүүд, (b) хүүхдийг биеэ үнэлэлт, садар самуунд татан оролцуулах, (c) мансууруулах бодисын эргэлт, гэмт хэрэгт татан оролцуулах болон (d) хүүхдээр аюултай ажил хийлгэх гэсэн дөрвөн хэсэгт ангилан судалж үр дүнг энэхүү хэсэгт танилцуулж байна. (a) Боолчлол ба боолчлолын хэлбэрүүд Боолчлол, боолын худалдааг хориглох тухай 1926 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Боолчлол гэдэгт өмчлөх эрхэд хамаарах бүх, эсхүл зарим эрх мэдлийг хүн дээр хэрэгжүүлсэн байдал буюу нөхцөлийг ойлгоно”, 2 дахь хэсэгт “Боолын худалдаа гэдэгт хүнийг боол болгох зорилгоор олзлох, олж авах буюу эрхэндээ оруулах бүх үйлдэл; боолыг худалдах буюу солих зорилгоор түүнийг олж авахтай холбогдсон бүх үйлдэл; худалдах буюу солих зорилгоор олж авсан боолыг худалдах буюу солих замаар эрхэндээ оруулах бүх үйлдэл, бүхэлдээ боолыг тээвэрлэх, эсхүл худалдах бүх үйлдэл хамаарна” гэж тус тус заасан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1956 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай нэмэлт конвенцын8 Боолчлолтой адилтгах ёс, заншил хэсгийн 1 дүгээр зүйлд “Энэхүү конвенцод оролцогч улс гүрэн бүр … Боолчлолын тухай конвенцын 1 дүгээр зүйлд заасан боолчлолын тухай тодорхойлолтод туссан эсэхийг нь харгалзалгүйгээр хараахан устаагүй байгаа дараах ёс болон заншлыг бүрэн халах буюу устгахыг аль болох богино хугацаанд амжилттай гүйцэтгэхийн тулд бүхий л хэрэгжихүйц болон шаардлагатай хуулийн болон бусад арга хэмжээ авна” гээд “(d) хэсэгт 18 нас хүрээгүй болон бага насны хүүхдүүдийг ашиглах буюу тэдний хөдөлмөрийг мөлжих зорилгоор эцэг эхийнх нь аль нэг, эсхүл хоёул, эсхүл асран хамгаалагч нь тэднийг шан харамжтай буюу түүнгүйгээр бусдад өгдөг аливаа ёс буюу заншил” гэсэн байна. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хүн худалдаалах” гэж хүнийг ... боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, ...зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, Монгол Улс энэхүү нэмэлт конвенцыг 1968 онд хүлээн зөвшөөрсөн. Монгол хэл дээрх эхийг дараах холбоосоор үзнэ үү: https://legalinfo.mn/mn/detail/1291 8

Select target paragraph3