БҮЛЭГ 2. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ 23 2. Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж 2016 онд дууссан; 3. Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор баталсан баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-т хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд сөргөөр нөлөөлөх хөдөлмөрийг хориглох чиглэлээр 2 зорилт дэвшүүлсэн; 4. Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор баталсан баталсан “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-д 15 нас хүрсэн оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгасан байна. Монгол Улс хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулсан нь эерэг үр дүнд хүрсэн цөөнгүй тохиолдол харагдаж байгаа боловч хөтөлбөрүүдийн хувьд хэрэгжих хугацаа дуусгавар болсноор хүүхдийн хөдөлмөрийг хориглох, устгахад чиглэсэн нэн чухал үзэл баримтлалууд хэрэгжихгүй орхигдох тохиолдол гарч байгаа тул Монгол Улс “...хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ нэн даруй авч хэрэгжүүлнэ” гэсэн олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хангалттай биелүүлж чадахгүй байна гэж үзэж байна. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгахад чиглэсэн хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгасан байдал Конвенцын 3 дугаар зүйлд “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр”7 гэсэн нэр томьёог тодорхойлж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гишүүн улс бүр энэхүү конвенцын заалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, биелэлтийг хангахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээ, түүний дотор эрүүгийн ял шийтгэл, зохих тохиолдолд бусад шийтгэл бий болгох болон хэрэглэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасан. Түүнчлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон нэн даруй устгах тухай ОУХБ-ын 1999 оны 190 дүгээр зөвлөмжийн 12 дугаар зүйлд “Гишүүн орнууд нь дор дурдсан хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг эрүүгийн гэмт хэрэгт тооцвол зохино”, 13 дугаар зүйлд “Гишүүн орнууд нь конвенцын 3 дугаар зүйлийн (d) хэсэгт заасан ажлын аливаа төрлийг хориглох ба устгахтай холбогдсон үндэсний хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага, (а) Боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөн ашиглах зорилгоор хүчээр буюу албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй үйл ажиллагаа; (b) Хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох; (c) Олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох; (d) Ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил гэж тус тус тодорхойлсон. 7

Select target paragraph3