12
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
асрамж халамжийн талаар 10, хүүхдийн аж байдлын талаар 14 судалгааны хэвлэмэл
бүтээл байна.
1.4 Судалгааны зорилго, зорилт, хамрах хүрээ
Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн нөхцөл байдлыг
тодорхойлох замаар эрх зүйн орчин, бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Засгийн
газарт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах цаашдын бодлого,
хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхүйц мэдээлэл хүргэхэд судалгааны зорилго оршино.
Тухайлбал насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг хориглосон
ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах, хөнгөн хөдөлмөрийн жагсаалтыг
боловсруулахад энэ судалгааг эх сурвалж болгохыг зорилоо.
Судалгааны зорилт:
Зорилт 1. Үндэсний хууль тогтоомж, дүрэм, журам, бодлого, үйл ажиллагаанд
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын
182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай
ОУХБ-ын 138 дугаар конвенцод нийцэж байгаа эсэх, нийцэхгүй
байгаа зүйл, заалтыг илрүүлэх, санал, зөвлөмж боловсруулах;
Зорилт 2. Хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал,
үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон
жижиглэн худалдаа, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа болон
бусад салбарт хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн нөхцөл байдлыг
тодорхойлох, санал, зөвлөмж боловсруулах;
Зорилт 3. Эдийн засгийн салбар тус бүрд эрсдэл, аюултай нөхцөл байдал
болон байршлын мэдээллийг цуглуулах, насанд хүрээгүй хүн
эрхлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт болон хүүхэд
эрхэлж болох хөнгөн ажлын нөхцөлийг тодорхойлох санал
боловсруулж, холбогдох газарт хүргүүлэх;
Судалгааны хамрах хүрээ:
Дээрх зорилго, зорилтын хүрээнд эдийн засгийн нийт 18 салбарыг сонгож,
судалгааны байршлын хамрах хүрээг Улаанбаатар хот, Өмнөговь, Сэлэнгэ,
Өвөрхангай, Сүхбаатар аймгаар хязгаарлан, түүврийн хэмжээг ОУХБ, ХЭҮК,
ГБХЗХГ болон бусад холбогдох байгууллагатай зөвлөлдөж тодорхойлсон болно.