НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
41. Социализмын энх тайванч гадаад бодлогын мөн чанараас гаралтай манай
энэхүү санаачлага нь зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, цөмийн мөргөлдөөнийг
зайлуулах, олон улсын аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд чиглэгдсэн
социалист орнуудын бүтээлч саналуудтай нийцэж байгаа юм.
42. БНМАУ бүх нийтээрээ энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлд бүтээн
байгуулах, амьдрах ард түмнүүдийн язгуур эрхийн төлөө тэмцэлд цаашдаа идэвхтэй
хамтран ажиллах шийдвэр төгс байна.
43. Хувь хүний халдашгүй дархан байдлын тухай Үндсэн хуулийн заалтын
үндсэн дээр хүний амьдрах эрх эрүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр баталгаатай
хамгаалагддаг. Хүний амь насыг бусниулах, түүний амь насанд халдах нь хуулиар
хүнд гэмт хэрэгт тооцогддог ба тийм гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн
хариуцлагад татагддаг (Эрүүгийн хуулийн 69-72 дугаар зүйл).
44. Өнгөрсөн хугацаанд эрүүгийн ял шийтгэлийн онцгой арга хэмжээ болох
цаазаар авах ялын асуудлаар БНМАУ-ын эрүүгийн хууль тогтоомжид ямар нэгэн
өөрчлөлт ороогүй байна.
Эрүүдэн шүүх болон хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон
харьцах ба шийтгэхийг хориглох
7 дугаар зүйл
45. БНМАУ дахь эрх зүйн хэм хэмжээ нь Үндсэн хуулийн заалтад тулгуурлан,
хэн ч эрүү шүүлтэд өртөхгүй, хэрцгий хүнлэг бус, нэр төрийг нь доромжлон харьцаж
шийтгэгдэхгүй байх баталгаа болон бие хүнийг хүндэтгэх, нэр төрийг нь жинхэнэ
ёсоор хамгаалахад чиглэгдэн гардаг. Үндсэн хуулийн 88-р зүйлд БНМАУ-ын
иргэдийн халдашгүй дархан байдлыг хангана гэж заасан. Эрүүгийн байцаан шийтгэх
болон Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хуулиуд нь хэрэг бүртгэх, мөрдөн
байцаах, шүүн таслах үйл ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэх эрх бүхий
хүмүүс, захиргааны болон шүүхийн байгууллагуудад эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр
хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэх аливаа боломжийг
зогсоох, хууль ёсыг мөрдөх хэргийн үнэн мөнийг дээд зэргээр тогтоох хэлбэрүүд,
ялтан ялаа эдлэхэд тавих хяналтыг тогтоож өгдөг.
46. БНМАУ-ын байцаан шийтгэх хуулийн 5-р зүйлд хуулиар тогтоосон үндэслэл
журмаас гадуур хэнийг ч яллагдагчаар татаж болохгүй гэж тусгагдсан байна.
БНМАУ-ын ЭБШ хуулийн 21-р зүйл нь хүч хэрэглэх айлган сүрдүүлэх, бусад хууль
бус аргаар яллагдагчаас мэдүүлэг авахыг хориглож буй хэм хэмжээг агуулдаг.
47. БНМАУ-ын ЭБШ хуулийн 16-р зүйлд ял шийтгэлийн зорилгыг тодорхойлж,
ял шийтгэл нь хувь хүний нэр төрийг гутаах, тамлан зовоох зорилго агуулдаггүй
гэж заасан. Ял шийтгэлийг эдлүүлэх зорилгыг тодорхойлж буй Засан хүмүүжүүлэх
хөдөлмөрийн тухай хуульд ч ийм зүйл тусгагдсан байдаг.
48. Хүний биед гэмтэл учруулах (ЭХ-ийн 73-78 дугаар зүйл), эрхшээлдээ байгаа
32