НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 1.3 ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ БНМАУ-ЫН ЭЭЛЖИТ ХОЁР ДАХЬ ИЛТГЭЛ (1985 ОН) 1. Энэхүү илтгэл нь илтгэл бичих цаг хугацаа ба хүний эрхийн Хорооны шийдвэр, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын дөчдүгээр зүйлд заасны дагуу бичигдсэн болно. 2. Илтгэлийг бэлтгэхдээ ээлжит илтгэлийн агуулга ба хэлбэрт хамаарах ерөнхий удирдах зарчмуудыг харгалзан үзсэн болно. 3. Энэхүү илтгэл нь 1977 онд бичигдсэн Пактын хэрэгжилтийн талаарх БНМАУын анхдугаар илтгэлийг тодотгож байгаа болно. 4. Тайлангийн хугацаанд БНМАУ-д социалист ардчилал улам бүр хөгжиж байна. Энэ нь өргөн олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа идэвхжиж, иргэдийн эрх, эрх чөлөө өргөжиж, түүнийг хангах бодит баталгаатай болж, улс ардын аж ахуйн удирдлага ба төлөвлөлт боловсронгуй болж, төрийн засаглалын болон захиргааны байгууллагууд бэхжиж, төр нийгмийн хэргийг удирдахад хөдөлмөрчид өргөн оролцож байгаагаар илэрч байна. 5. Улс орны төр нийгмийн амьдралын эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход ихээхэн анхаарав. Тухайлбал Ардын боловсролын тухай, Ардын хяналт шалгалтын тухай, Ардын депутатуудын орон нутгийн хурлын тухай, Депутатын бүрэн эрхийн тухай зэрэг хэд хэдэн хуулийг батлан гаргасан. Нийгмийн улс төрийн үндэс болсон Ардын депутатуудын хурлын бүрэлдэхүүн нь гүнзгий ардчиллын шинж чанарыг тод илтгэж байна. 1984 онд болж өнгөрсөн ардын депутатын орон нутгийн хурлын 14 дэх сонгуульд 15,665 депутат сонгогдсоны 21,2 хувь нь ажилчин, 30,9 хувь нь ХАА-н нэгдлийн гишүүн, 47,9 хувь нь сэхээтний төлөөлөгч, 28,7 хувь нь эмэгтэйчүүд, 20,3 хувь нь 30 хүртэлх насны залуучууд байв. 6. Социалист ардчиллын системд хөдөлмөрийн хамт олон чухал байр эзэлдэг. Тэд үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулах, депутатыг нэр дэвшүүлэх болон эргүүлэн татах, ажилчин, албан хаагч, нэгдэлчдийн хөдөлмөрийн болон ахуй нөхцөлийг дээшлүүлэхэд оролцдог. Одоо холбогдох байгууллагуудын өмнө Хөдөлмөрийн хамт олны тухай хууль боловсруулахтай холбоотой хариуцлагатай зорилт тавигдаж байна. 7. БНМАУ-д жил бүр 12-р сарын 10-нд Хүний эрхийн өдрийг тэмдэглэж, олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагддаг. Радио болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүний эрхийн салбарт НҮБ-аас гаргасан олон улсын гэрээ хэлэлцээрүүд, түүний дотор Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактыг өргөн сурталчилдаг. Пактыг орчуулж монгол хэлнээ хэвлэн гаргасан. 26

Select target paragraph3