ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
тавьж, өргөдөл гомдолд нь цаг тухайд нь хариу өгөөгүй албан тушаалтны талаарх
гомдлыг хүлээж авдаг. Эрүүгийн болон иргэний байцаан шийтгэх хуулиудад шүүхэд
хэрэг хэлэлцэхэд оролцогч иргэн бүрийн эрх, шүүхийн шийдвэрийг дээд шатны
шүүхэд нь давж заалдах эрх тусгагдсан байдаг.
107. Пактын 6-р зүйлтэй холбоотой илтгэлд дурдсан зарим нэг тодорхой бус гэж
Хорооны гишүүд үзсэн зүйлүүдэд төлөөлөгч дараах тайлбар өгөв: Монголын хуулиар
цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэрэгт хэрэглэдэг онцгой ял юм. Энэ ял шийтгэлийг
шүүх заавал хэрэглэх албагүй, бүх зүйл ангиудад сонгон хэрэглэх ялууд бий.
Сүүлийн 10 жилд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, социалист
өмчийг онц их хэмжээгээр завшсанаас бусад тохиолдолд энэ ялыг хэрэглээгүй
байна. Энэ ялыг хэрэглэсэн тохиолдол жилд дунджаар 3 байна. Эмэгтэйчүүд эх хүн
учраас тэдэнтэй илүү хүнлэг энэрэнгүй харьцах ёстой гэсэн зарчмын үүднээс тэдэнд
цаазаар авах ялыг оногдуулдаггүй нь энэ ялыг бүрэн халахад чиглэсэн нэг алхам юм,
иймээс энэ нь хүйсээр ялгаварлан гадуурхсан асуудал биш. Саяхан дээрэм болон
хулгайн гэмт хэрэгт оноож буй цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг АИХын Тэргүүлэгчдэд өргөн барьсан.
108. Пактын 7 ба 10-р зүйлтэй холбогдуулан төлөөлөгч дараах хариулт өгөв:
Эрүүдэн шүүхийг хуулиар хориглосон ба шүүхэд хэрэг хэлэлцэх, мөрдөн байцаах
явцад хэрцгий догшин харьцсан, эрүүдэн шүүсэн тухай нэг ч гомдол гараагүй,
мөрдөн байцаах байгууллагууд хорих газарт хууль ёсыг хангах үүргийг хүлээнэ, хорих
газрын захиргаа нь хоригдож буй хүний гомдлыг 24 цагийн дотор прокурорт хүргэх
үүрэгтэй, прокурор хорих газар тогтмол очиж, хоригдогсдтой хууль бусаар харьцсан
зөрчлийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, сахилгын арга хэмжээ авахуулах
зэрэг арга хэмжээ авна. Орон нутгийн захиргааны байгууллагын дэргэд хянах комисс
ажилладаг ба комиссын гишүүд хорих газруудад очиж хоригдогсодтой ямар ч
хязгаарлалтгүй ярилцах эрхтэй байдаг.
109. Пактын 8-р зүйлтэй холбогдуулан монголын төлөөлөгч илтгэлд хийсэн
дүгнэлтээ давтаж, Монголын түүхэнд боолчлол болон боолчлолтой төстэй ёс заншил
байгаагүй гэж тэмдэглэв.
110. Пактын 9-р зүйлтэй холбогдуулан мөрдөн байцаагч шүүх болон прокурорын
зөвшөөрлийг урьдчилан авахгүйгээр баривчлах үйл ажиллагаа явуулбал 2 жил
хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ. Шунахай болон хувийн бусад
сонирхлын үүднээс зориуд хууль бусаар баривчилсан бол 5-7 жилийн хорих ял
шийтгэнэ. Баривчлах болсон шалтгааныг баривчлагдсан этгээдэд тухайн албан
тушаалтан нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба нийгэмд аюултай үйл ажиллагаатай
холбоогүй, улс төрийн үзэл бодлын үндсэн дээр хэнийг ч баривчилж, мөрдөн
мөшгөж болохгүй. Шударга бус болон хууль бусаар баривчлагдсан тохиолдолд
учруулсан материаллаг хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлнө. Сэтгэл санааны
хохирлыг тухайн баривчлагдсан этгээд гэм буруугүй гэдгийг олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгслээр мэдээлэх замаар барагдуулдаг.
23