ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ төрсний дараа нь тэтгэмжтэй чөлөө олгож, төрөх байр, ясли цэцэрлэгийн сүлжээ өргөсөж байгаагаар хангагдаж байна. Эмэгтэйчүүд тэгш эрхээ эдлэхэд нь ямар нэгэн хэлбэрээр саад хязгаарлалт хийхийг хуулиар хориглодог (Үндсэн хуулийн 84-р зүйл). III хэсэг 6 дугаар зүйл Хэрэв БНМАУ-ын Эрүүгийн хуульд тусгайлан заасан бол эх орноосоо урвах, тагнуул үйлдэх, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар иргэдийн өмчийг хулгайлах, улс нийгмийн эд хөрөнгийг завших, түүнчлэн дээрэм хийхэд цаазаар авах ял оногдуулна (1963 оны 1-р сарын 5-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигийн найруулгад).“60-аас дээш насны хүмүүс, эмэгтэйчүүд, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан хүмүүст цаазаар авах ял оноодоггүй” (Эрүүгийн хуулийн 18-р зүйл ). Цаазаар авах ял шийтгүүлсэн хүн бүр зохих шатны шүүх, төрийн байгууллагад хандаж ял хөнгөрүүлэх, уучлал хүсэх эрхтэй. 7 дугаар зүйл Манай хууль тогтоомжоор ямарваа нэгэн эрүү шүүлт тулгах, хүний нэр төрийг доромжлон хэрцгий, харьцах, шийтгэхийг хориглодог. “Ял шийтгэл нь ялтныг тамлан зовоох, хүний нэр төрийг гутаах зорилго агуулдаггүй” (Эрүүгийн хуулийн 16-р зүйл). 8 дугаар зүйл БНМАУ нь боолчлолыг хориглосон, тухайлбал 1928 оны 9-р сарын 25-ны Боолчлолын тухай Конвенц ба боолчлол, боолын худалдаа, түүнтэй ижил төстэй ёс заншлыг халах тухай нэмэлт Конвенц зэрэг боолчлолыг хориглосон олон улсын хууль зүйн баримт бичгийн Хэлэлцэн тохирогч тал нь мөн. 9 дүгээр зүйл “БНМАУ-д иргэний хувийн халдашгүй дархан байдлыг хангадаг... хэнийг ч шүүхийн тогтоол, прокурорын зөвшөөрөлгүйгээр баривчилж болохгүй (Үндсэн хуулийн 88-р зүйл). Иргэдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар албадан саатуулах эрхтэй төрийн байгууллагууд 24 цагаас илүү хугацаагаар саатуулж болохгүй гэж тогтоосон. Аливаа этгээдийг заасан (24 цаг) хугацаанаас дээш хугацаагаар саатуулахдаа зөвхөн прокурор, шүүхийн зөвшөөрлөөр албадан саатуулна. Бусдыг хууль бусаар саатуулсан албан тушаалтан хариуцлага хүлээнэ. 15

Select target paragraph3