НЭГДҮГЭЭР БҮЛЭГ дээшлүүлэх нь” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр анх удаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2012 онд хоёр дахь удаа, 2014 онд гурав дахь удаагаа эмхэтгэн хэвлүүлж олны хүртээл болгож байсан. Энэ удаагийн хэвлэж буй эмхэтгэлд 1971-2020 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит илтгэлүүд, тухайн илтгэлүүдийг хэлэлцсэн талаарх НҮБ-ын гэрээний хороодын хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлүүд, эдгээр илтгэлийг хэлэлцээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж, НҮБ-ын тусгай илтгэгч нарын Монгол Улсад ажилласан ажлын тайлан зэрэг өргөн хүрээ бүхий баримт бичгийг хоёр боть болгон эмхэтгэн уншигч, судлаач Та бүхэнд өргөн толилуулж байна. Бидний нийтийн хүртээл болгож буй энэхүү баримт бичгийн эмхэтгэл нь хүний эрхийн идэвхитнүүд, хүний эрх хамгаалагчид, эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд болон Засгийн газрын илтгэл бэлтгэх үүрэг бүхий төрийн албан хаагчид хийгээд иргэний нийгмийн байгууллагуудад олон улсын хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийх, хяналт тавьж ажиллахад чухал ач холбогдолтой, үнэ цэнэтэй эх сурвалж болж, албаны болон судалгаа шинжилгээний ажилд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Уг эмхэтгэлийг хэвлүүлэн гаргахад гүн туслалцаа үзүүлсэн НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, нэмэлт материалаар хангасан Гадаад Харилцааны Яам болон төрийн захиргааны байгууллагуудад хүний эрхийн үндэсний байгууллагын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ГИШҮҮН Ж.ХУНАН 12

Select target paragraph3