ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж 108.152. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангаж, хамгаалах, ялангуяа тэдний оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг өргөжүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх /Индонез/ Хэрэгжилтийн явц - Монгол Улсын Засгийн газрын 321 тогтоолын 2 дахь хэсэгт заасны дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/116, А/304, А/197 тоот хамтарсан тушаалаар баталлаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг яамд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, холбогдох агентагуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан бичгээр хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. - Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загвар”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам”, “Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох”, “Хөтөч нохойг сургах, ашиглах журам”-ыг тус тус батлан хэрэгжүүлж байна. - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэх эхийг хамруулахаар хүрээг өргөжүүлсэн. Мөн хөтөлбөрийн хүрээнд 9 арга хэмжээ, үйлчилгээг үзүүлдэг болгож арга хэмжээний тоог нэмэгдүүлсэн. Хөтөлбөрт 2017 онд 5782 иргэн хамрагдаж 3,2 тэрбум төгрөг зарцуулж, 1144 байнгын, 171 түр ажлын байр бий болсон ба 2018 онд тус хөтөлбөрт 4,4 тэрбум төгрөг төсөвлөн 738

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents