ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц гишүүдийг хамруулсан бөгөөд давтан сургах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Хамтарсан багаас 2017 онд 1298, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 1548 гэр бүлийн хүчирхийлэлтэй гэр бүлтэй ажиллаж, 2336 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 6318 хүүхэд, иргэнд аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүйн зөвлөгөө, эмнэлгийн тусламж, холбон зуучлах үйлчилгээг үзүүлсэн байна. -ХНХ-ын, ХЗДХ-ийн сайдын 2017 оны А/51, А/69 тоот хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу аймаг, дүүрэгт хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй салбар дундын “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” байгуулагдан ажиллаж, 2017 онд 618 хүүхдэд, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 897 хүүхдэд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн байна. -Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандарт”-ыг 2017 оны 12 дугаар сард Стандартчиллын үндэсний зөвлөлөөр батлуулсан. Шинэчлэгдсэн стандартыг халамж, асрамжийн төвүүдэд мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. -Нийслэлийн хороодын Хэсгийн ахлагч нарын ажил үүргийн хуваарьт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг оруулж, бүх Хэсгийн ахлагч нарыг сургалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Улс орон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж байгаа хэдий ч хүүхэд, гэр бүлийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, дараах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнд: -Хүн амын өсөлтийг дэмжих, хүүхдээ гэртээ асарч байгаа ээжүүдийн орлогын баталгааг хангах, олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилгоор “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны 666

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents