ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
хүний эрхэд мониторинг хийсээр ирсэн байна. Хүний эрхийн Үндэсний Комисс нь насанд
хүрээгүй хүмүүсийг засан хүмүүжүүлэх төвүүд, нээлттэй болон хаалттай хэлбэрийн хорих
ангиуд, цагдан хорих төв, хорих ангийн харьяанд байрлах эрүүл мэндийн төвүүдэд
мониторинг хийдэг байна. Бусад эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалтгалт хийх эрхийг
мөн Хүний эрхийн Үндэсний Комисс эдэлдэг. 2007 оноос хойш Сэтгэцийн эрүүл
мэндийн үндэсний төв дэх сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эрхэд мониторинг хийж байгаа
болно. Түүнчлэн тайлангуудад дурьдсанаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг
хамгаалах байр, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх төв, сэтгэцийн клиник
төв зэрэг байгууллагуудад газар дээр нь очиж танилцах эрх эдэлдэг. Тусгай асаргаа
шаарддаг, хэвийн бус сэтгэцтэй хүмүүс, эрх чөлөөг нь хязгаарлан хүнийг байрлуулж буй
байгууллагуудад Хүний эрхийн Үндэсний Комисс байнгын мониторинг хийж, бие даасан
байдлаар ажиллах чадвар нь бэхжсэн байгаад НҮБ-н Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос
өгсөн зөвлөмжүүд хэрэгжиж байна гэж үзэж байна. ЭШУСДХ-ны айлчлалын үеэр цагдан
хорих төвүүдэд Хүний эрхийн Үндэсний Комисс байнга, системтэйгээр газар дээр нь
очиж танилцахгүй байгаагаас хоригдлуудтай нэг бүрчлэн ярилцлага хийхгүй байгаа
талаар мэдээлэл ирж байсан болно.
15. Комиссын гишүүдийг сонгох. Хүний эрхийн Үндэсний Комисс нь нийт гурван
гишүүнтэй. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д
“Комиссын гишүүнд нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Хууль зүйн
байнгын хороо, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Улсын Их
Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Хүний эрхийн Үндэсний Комиссын албан тушаалд
сонгох процесс ажиллагааг булхайгүй, ил тод, оролцоог хангасан байдлаар явуулахыг
Монгол улсад Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний
нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хорооны зүгээс 2016 онд
зөвлөж байсан.
16. Санхүүжилт. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн
22.1-д “Комиссын гишүүний үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж,
үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.” гэж заасан. Гэвч Хүний
эрхийн Үндэсний Комиссын санхүүжилт болон ажлын албанд ажиллагсдын орон тоо
сүүлийн жилүүдэд буурсан байна. Энэ асуудлаар Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос уг
асуудлын талаар анхаарал хандуулах ёстойг илэрхийлж байсан.
17. Хууль тогтоомж болон бодлогын асуудлаар санал хэлэх, мэдээлэх. Хүний эрхийн
Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Комисс нь Монгол улс
дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын
Их Хуралд илтгэнэ” мөн уг илтгэлийг Төрийн мэдээлэл сэтгүүлд эвлүүлнэ гэж заасан
байдаг. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар хүний эрхийн асуудлаар,
түүнчлэн холбогдох олон улсын гэрээний зарчмуудтай захиргааны аливаа шийдвэр
нийцэж буй эсэх талаар санал гаргах, зөвлөмж өгөх зэрэг эрхийг Хүний эрхийн Үндэсний
Комисст олгосон байна. Эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой зөвлөмжүүдийг жил
тутам монголын парламентад зориулж гаргадаг тайланд Хүний эрхийн Үндэсний Комисс
дурьдаж байсныг ЭШУСДХ-ноос онцлон тэмдэглэж байна. Эрүүдэн шүүхийн эсрэг
Конвенцийн 1 болон 4 дүгээр зүйлд нийцүүлэн дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт
435
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents