ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 192. Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хэрэг сүүлийн гурван жилийн байдлаар 2010 онд 455 хэрэгт 907 хүүхэд, 2011 онд 590 хэрэгт 1163 хүүхэд, 2012 онд 1076 хэрэгт 673 хүүхэд тус тус бүртгэгдсэн нь нийлбэр дүнгээрээ нийт 2021 хэрэгт 2743 хүүхэд шалгагдсан байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн насыг үзвэл:  15 хүртэл насны 771 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн буюу нийт гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн 28.1 хувийг;  16-17 насны 1972 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн буюу нийт гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн 71.9 хувийг тус тус эзэлж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар нийт 263 хүнд буюу жилд дунджаар 87 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан байна. Эдгээр нь насанд хүрээгүй гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд бөгөөд энэ нь нийт ял шийтгэлийн 1.1 хувийг эзэлж байна. 2010 онд 68 хүнд буюу насанд хүрээгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 7.5 хувьд, 2011 онд 63 хүнд буюу насанд хүрээгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 5.4 хувьд, 2012 онд 132 хүнд буюу насанд хүрээгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 19.6 хувьд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл нэг жилд дунджаар насанд хүрээгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 10.8 хувьд буюу 87 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан байна. 193. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Шүүхийн багц хуульд бие даасан шүүх байгуулж болох зохицуулалт шинээр орсон. Иймээс Хүүхдийн тусгайлсан шүүх байгуулах хууль эрх зүйн боломж бүрдсэн гэж үзэж болно. Хүүхдийг баривчлах, цагдан хорих, хорих ял эдлүүлэх ажиллагаанд прокурор байнгын тасралтгүй хяналт тавин ажиллаж байна. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийн заалтыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги болон аймгийн цагдан хорих байруудад бүрэн хэрэгжүүлж, зарим цагдан хорих байранд насанд хүрээгүй хүүхдийн өрөөг тусад нь гаргасан. 2014 оны гуравдугаар сарын 28-ны байдлаар 22 хүүхэд байна. 2014 оны долдугаар сарын байдлаар Хүүхдийн хорих ангид 14-18 насны 35 эрэгтэй хүүхэд ял эдэлж байв. Хорих ял авсан эмэгтэй хүүхдийн хувьд эмэгтэйчүүдийн хорих ангид хүүхдэд зориулсан өрөөнд насанд хүрэгчдээс тусдаа хоригддог. 194. Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн дэргэд 2000 оноос хойш ажиллаж байсан хөдөлмөрийн төрөлжсөн сургалттай суурь боловсрол олгох тусгай сургуулийг 2013 оноос бүрэн дунд сургууль болгон өөрчилж, ял эдэлж байгаа хүүхэд боловсролоо үргэлжлүүлэн эзэмших эрх бүрэн хангагдах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Насанд хүрээгүй ялтанд суурь боловсрол олгохдоо шинээр ирсэн хүүхдийн боловсролын түвшинг тогтоон, ерөнхий эрдмийн сургалтыг бага, дунд, ахлах ангийн түвшинд эзэмшүүлэн, суурь болон бүрэн дунд гэрчилгээ олгодог боллоо. Хүүхдийн боловсролын гэрчилгээ дээрээ хорих ял эдэлж байсан гэсэн тэмдэглэгээ хийхгүй байгаа нь ирээдүйд учирч болзошгүй ялгаварлан гадуурхалтаас хамгаалахад чухал үүрэгтэй. Ял эдэлж байгаа хүүхдийг мэргэжлийн сургалтад хамруулж, сүүлийн арваад жилд 539 хүүхэд талх, нарийн боов, жижиг урлал, гар хивс, ноосон эдлэл, мужаан, барилгын засал чимэглэл, тогооч, өрөгч угсрагчийн мэргэжилд суралцан мэргэжлийн үнэмлэх сертификат авсан байна. Мэргэжлийн сургалтыг олон улсын болон бусад төрийн бус байгууллагуудын дэмжлэг туслалцаатай зохион байгуулдаг юм. 301

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents