ЗУРГАДУГААР БҮЛЭГ
нийгмийн халамжийн сангаас 2,9 тэрбум төгрөг зарцуулсан байна.
97. Монгол Улсын нийт хүн амын 4,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлдэг
бол тэдний 20 орчим хувийг сэтгэцийн эмгэгтэй иргэд эзэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 304 төрийн бус байгууллага ажиллахаар
бүртгүүлснээс 80 гаруй нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. ҮСХ, ЭМЯ хамтран “Хүүхэд
хөгжил-4” судалгаагаар илрүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог магадлах нэмэлт
судалгааг 2013 – 2014 онд явуулж, статистикийг баталгаажуулсан байна.
Хүүхдийн эрүүл мэнд
98. УИХ-аас 2011 онд шинэчлэн баталсан Эрүүл мэндийн тухай хуульд 18 хүртэл
насны хүүхдэд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээний зардлыг төр хариуцахаар тусгажээ. Энэхүү хуульд хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд харьяа анхан, дунд шатны эрүүл мэндийн төвийн байнгын хяналтад
байж тусламж, үйлчилгээ авах, 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
эмийн зардлыг төр хариуцах, өрх, сумын эрүүл мэндийн төвд хүүхдийн мэргэшсэн эмч
ажиллуулах ба энэ эмч нь шаардлагатай үед дуудлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
гэрт нь тусламж, үйлчилгээ заалтыг нэмж тусгасан.
99. МУЗГ 2012 онд. “Эрүүл хүүхэд” аян өрнүүлж 18 хүртэл насны хүүхдийг
урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийн байдлыг үнэлэх, эмгэг илэрсэн
хүүхдийг мэргэжлийн эмчийн хяналтад авах, цаашид эрүүлжүүлэх ажлыг зохион
байгуулсан. Аяны хүрээнд эрүүл мэндийн 67 салбар нэгжийн 6200 гаруй эмч, ажилтан,
судлаачид ажиллан, нийт хүүхдийн 83,6 хувийг эрүүл мэндийн аяны үзлэгт хамруулж,
тэдний 97,5 хувийн мэдээллийг нэгдсэн санд тусгажээ.Үзлэгээр хүүхдийн 57 хувь нь
эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай бөгөөд 45 хувьд нь хоол боловсруулах
тогтолцооны, 20 хувьд нь амьсгалын тогтолцооны өвчин зохилон тохиолдсон байна.
Эх, нярайн эрүүл мэнд
100. Засгийн Газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр “Эх, нярайн
эрүүл мэнд 2011 -2015” үндэсний стратеги, “Эхийн эндэгдлийг бууруулах стратеги”
(2001-2004, 2005-2010) “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй (2012-2015)” үндэсний
стратеги, “Эх хүүхдийг бичил бодис, амин дэмийн дутлаас сэргийлэх стратеги”, “ХДХВ/
ДОХ –той эхээс төрсөн хүүхдийн тусламж үйлчилгээний удирдамж“, “Төрөлхийн
тэмбүүгээс сэргийлэх стратеги”, ядуу эмзэг бүлгийн эх хүүхдэд чиглэсэн “Дүүрэг бүрт
хүрч үйлчилэе”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV дэх хөтөлбөр, “Хүүхдийг осол
гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний стратеги (2014-2016)” ийг батлан хэрэгжүүлж
байна. Эхийн эндэгдлийн түвшин 100 000 амьд төрөлтөд 1992 онд 204 байсан бол
2004 онд 98,8 болж, Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд
зэрэгтэй орон болсон бөгөөд 2013 онд энэ үзүүлэлт 42,6 болсон байна. Эх хүүхдийн
тусламжийг анхан шатны эрүүл мэндийн байгууллаа болох өрх, сумын эрүүл мэндийн
төв, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв зэрэг 3 шатлалаар
үзүүлж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн үүрэг нь гэр бүл төлөвлөлт, жирэмсний
хяналт, эрсдэлтэй болон жирэмсний хүндрэлтэй эхчүүдийг дээд шатлалын эмнэлэгт
282
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents