ЗУРГАДУГААР БҮЛЭГ бүрийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлаас сэргийлэх, хамгаалах тогтолцоог хөгжүүлэх зорилгыг тавьсан бөгөөд дээрх зорилгыг хэрэгжүүлэх стратегийг томьёолжээ: 1. Хүүхэд хамгааллын удирдлага, санхүүжилтийг бэхжүүлэх, 2. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалтыг бэхжүүлэх, 3. Хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэх зэрэг Энэхүү стратегийг хэрэгжүүлэхээр 2012 оноос эхлэн жилд дунджаар 400-500 сая төгрөгийг улсын төсвөөс Хүүхдийн төлөө Үндэсний газрын төсөвт шинээр хуваарилан олгож байна. Бие даасан хяналт 12. ХЭҮК-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гишүүний тоог нэмэгдүүлэхийг чармайсан боловч шийдвэрлэгдээгүй. Харин ХЭҮК-ийн ажлын алба болон орон нутагт ажиллах хүний нөөц бүрэлдэхүүн харьцангуй дээшилж, бүх аймаг, нийслэлд Хүний эрхийн комиссийн төлөөлөгчийг 2013 оноос ажиллуулж байна. Тайлант хугацаанд ХТҮГ хүүхдийн эрхийн хяналтыг сайжруулах зорилгоор өөрийн стратеги, төлөвлөгөөний дагуу орон нутагт хүүхдийн хамт олноос нэр дэвшин итгэл хүлээж сонгогдсон “Хүүхдийн элч” ийг сайн дураар ажиллуулах хэлбэрийг дэмжиж, Улсын хэмжээнд 300 шахам “Хүүхдийн элч” ажиллаж байгаа ч тэднийг урамшуулах, дэмжих механизм тогтворжиж амжаагүй, санаачилга төдий хэвээр байна. 13. “Хүүхдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журам”-ыг 2012 оны долдугаар сарын 3-ны 22/45 хамтарсан тушаалаар Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга, Хүүхдийн төлөө Үндэсний Газрын дарга нар баталсан байна. Журамд хуулийн дагуу амаар, бичгээр гаргаж байгаа өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, тэмдэглэх, хүлээх авах боломжгүйг нь гурван хоногийн дотор зохих газарт шилжүүлэх, хүлээн авсан өргөдөл, гомдлыг 30-60 хоногийн дотор багтаан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагааны талаар тусгажээ. 14. Хүүхдийн эрхийг хамгаалах төв, орон нутгийн төрийн байгууллагууд хамтран “Мэдээлэл хүргүүлэх журам”-ын тухай ХЭК-ийн Нэмэлт Протоколд нэгдэн орох бэлтгэл хүрээнд Хүүхдээс өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх байдалд үнэлгээ хийсэн. Хүүхдийн өргөдөл, гомдлын талаар хийсэн судалгаагаар хэн нэгэнд өргөдөл гомдол гаргах талаар ойлголт мэдлэгтэй эсэх асуултад 6-9 насны хүүхдийн 21% нь ойлголт мэдлэгтэй, 10-14 насны хүүхдийн 40,1 хувь ойлголт мэдлэгтэй, 14-18 насны хүүхдийн 63,6 хувь нь ойлголт мэдлэгтэй байгаа дүн гарсан байна. Өргөдөл, гомдол гаргасан хүүхдийн хувьд асуудлаа шийдвэрлүүлсэн байдал нь 6-9 насны хүүхдийн 31% нь шийдвэрлүүлж чаддаг, 44% асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүй, 25% нь зарим тохиолдолд шийдвэрлүүлдэг бол, 10-14 насны хүүхдийн 51% нь шийдвэрлүүлж чаддаг, 13% нь шийдвэрлүүлж чаддаггүй, 21% нь заримдаа шийдвэрлүүлдэг, 15% нь асуудал тавьж байгаагүй гэсэн хариулт өгчээ. Иймд хүүхэд өөрөө болон асран хамгаалагчтай хамтран, эсвэл хэн нэгэн төлөөлөн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өргөдөл гомдол гаргах зөвлөмж, аргачлалыг өргөн түгээж, хүүхдийн эрхтэй холбоотой өргөдөл гомдолд хүндэтгэлтэй хандах шаардлагатай байна. 260

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents