ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
ӨМНӨТГӨЛ ҮГ
Хүний эрх нь Энх тайван-аюулгүй байдал, Хөгжлийн хамтаар Нэгдсэн
Үндэстний Байгууллагын тулгуур гурван баганыг бүрдүүлдэг.
Эмэгтэй, эрэгтэй, хүн амын цөөнх, хүүхэд, залуучууд, ялгаварлан гадуурхагдсан
бүлэг зэрэг хэн байхаас үл хамааран хүн бүрийг нэр төртэй амьдрахад туслах нь
бидний туйлын зорилго болно. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас даян дэлхийн хүн
бүрийн сайн сайхны төлөө хүний эрхэм чанар, тэгш байдал, хүний эрхийг бодлого,
хөтөлбөр, нөлөөллийнхөө төвд тавин ажилладаг билээ.
Хүн нэг бүрийн зохист эрхийг эдлүүлсэн цагт л бид өөрийн болон бусад улсад
тогтвортой хөгжлийг цогцлоож чадна. Хүний эрхийг хангах энэхүү зорилго нь
үндэсний тогтолцооны гол үүрэг нь байж түүний бүхий л үйл ажиллагааны цөм нь
болох учиртай.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Хүний эрхийн төлөөх
үйл хэргийн санаачилгадаа: “Хүн бүрийн эрхийг хангуулах нь тэдний ашиг сонирхолд
хамаарна. Бид аль нэгэн эрхийг онцлох, сонгох боломжгүй учраас бүх эрхийг
эдлүүлэхийг эрмэлзэх нь аль нэг эрхийг эдлүүлэхэд чухал үүрэгтэй” хэмээн дурдсан
байна.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элссэний 60 жилийн
ой, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 20 жилийн ойг
тохиолдуулан, хүний эрхийн төлөө нэгдэн ажиллаж буй орон нутгийн, үндэсний, бүс
нутгийн болон дэлхийн түвшний түншлэгч байгууллагууд, мөн түүнчлэн хандивлагч
талуудад гүнээ талархаж байна. Миний бие хүний эрхийн төлөө түншлэгчидтэй
хамтдаа нэгдэж, хүний эрхийн асуудлаар илүү үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт
итгэлтэй байна.
Нийгэм улам эв эетэй байхын хамт хөгжих эрх, “хөгжлөөс хоцрох эрсдэлт
хэсгийг нэн тэргүүнд анхаарах”-2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд
эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалж, хөхиүлэн дэмжихийн тулд хүний
эрхийн олон улсын эрх зүй, жишгийн дагуу хүлээсэн амлалт, үүргээ биелүүлэх
ёстой. Таны гар дээрх энэхүү ном нь хүрвэл зохих эн тэргүүний зорилтоо бодит үйл
болгохын тулд хүн нэг бүрийн эрхэм чанарын төлөө өдөр тутам бодитой ямар ахиц
дэвшил гаргах ёстойг луужин мэт зааж чадах буй за.
9