НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ажиллагаанд олон нийтийн хяналт тавих, түүнчлэн ялтныг засан хүмүүжүүлэх дахин хүмүүжүүлэхэд орон нутгийн ардын депутатын хурлын депутат, үйлдвэрчин, залуучууд, бусад олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олны төлөөлөгчдөөс бүрдсэн хянах комисс шууд оролцдог. Хүмүүжил хөдөлмөрийн колонид ял эдэлж буй болон хоригдохгүйгээр засан хүмүүжүүлэх ажил хийх ял эдэлж байгаа ялтныг засан хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх, түүнчлэн шүүхийн тогтоол биелүүлж буй байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комиссын шууд оролцоотойгоор хэрэгжүүлдэг (ЗХХ хуулийн 112, 113-р зүйл). 102. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулийн 105, 106-р зүйлүүд нь ял эдлүүлэх газраас гарсан хүмүүсийг нийгмийн тустай хөдөлмөрт татан оролцуулахад нөлөөлөх олон чухал арга хэмжээнүүдийг хамарч байна. Жишээлбэл хорих газраас суллагдсан хүн бүр амьдарч ажиллаж байсан газартаа үнэ төлбөргүй хүрэлцэн очих, хэрэв түүний нэрийн дансанд хүрэлцэх мөнгө байхгүй байвал замдаа хэрэглэх тогтоосон хэмжээний хоол, мөнгөөр хангагдана. Тухайн улиралд зайлшгүй хэрэгцээтэй хувцас, түүнийг авах мөнгөгүй бол суллагдсан этгээд тийм хувцсаар үнэ төлбөргүй хангагдана. Орон нутгийн депутатын хурлын гүйцэтгэх захиргаа хорих ял эдлээд суллагдсан этгээд ажилд орох хүсэлт гаргаснаас хойш 14 хоногийн дотор түүний мэргэжлийг харгалзан бололцооны дагуу ажлаар хангах үүрэг хүлээнэ. Зайлшгүй тохиолдолд түүнд орон сууц олгоно. 103. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1983 оны 154-р зарлигаар ял шийтгэлийг ялангуяа хорих ялыг эдлүүлэх явдлыг цаашид улам энэрэнгүй болгоход чиглэгдсэн нэмэлт, өөрчлөлтүүд Эрүүгийн хуульд орсон. Ялангуяа ял шийтгэлээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах боломжийг өргөтгөсөн. Насанд хүрээгүй ялтны хувьд тогтоол биелүүлэхийг хойшлуулах зарчим тусгагдсан (Эрүүгийн хуулийн 34-р зүйл, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийг 1980 оны 302-р зарлиг). 104. Эрүүгийн хуулийн 41-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хорих ял эдлүүлж буй газрын захиргаа, хянах комиссын саналаар ялынхаа зохих хэсгийг эдэлсэн ялтныг хөдөлмөрт заавал татан оролцуулахаар хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно. Ял шийтгэлийн энэ арга хэмжээний онцлог нь ялтныг нийгмээс тусгаарлах арга хэмжээг энгийн хөдөлмөрийн хамт олны дунд нь хөдөлмөр эрхлүүлэх, түүний нийгмийн ялангуяа гэр бүлийн харилцааг бэхжүүлэх дэмжих боломжтой хослуулах явдлаар сольж байгаад оршино. Энэ арга хэмжээ нь хорих ял шийтгүүлсэн этгээдийг нийгмийн дунд дахин хүмүүжүүлэх, дасах тааламжтай нөхцөл олгож байгаа юм. 40

Select target paragraph3