НЭГДҮГЭЭР БҮЛЭГ шүүхэд шилжүүлсэн тухай захиран тушаах хурлын магадлал, шүүгчийн тогтоол гарснаас 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хурлаар хэлэлцэж эхэлсэн байх ёстой. Хорих ял шийтгүүлсэн этгээдийн эрх, хүнлэг харьцах ба нэр тºрийг хүндэтгэх 10 дугаар зүйл 86. Таслан шийдвэрлэх тогтоолыг гүйцэтгэх асуудлыг 1981 оны 11 сарын 16-ны БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Энэхүү хууль нь шоронд ял эдлүүлэх тогтоолыг биелүүлэх мөн чанар, зорилгыг тодорхойлдог. 87. Нэг ч хоригдол өөрийнхөө яс үндэс, иргэншил, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал үүслээсээ шалтгаалан таагүй нөхцөлд байх ёсгүй (Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйл). 88. БНМАУ-д үйлчилж буй хууль тогтоомжоор гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж буй этгээдийг ямар ч эрхгүй болгодоггүй. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлд зааснаар эдгээр этгээд нь иргэдийн эдлэх эрхийг эдэлж, үүрэг хүлээх боловч, эдгээр эрх нь хуульд заасан хэмжээгээр хязгаарлагдана. Хоригдлуудын хөдөлмөрийн чадвар, эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудал баталгаажсан байдаг. Амьдрах нөхцөл, хоол хүнс, хангамж нь нийтийн амьжиргааны болон ариун цэвэр эрүүл ахуйн ерөнхий зарчимд нийцсэн байх ёстой. 89. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуульд заасан ял шийтгэлийг гүйцэтгэх, хэрэглэх нь хүний нэр төрийг гутаах, тамлан зовоох зорилго агуулдаггүй (ЗХХ-ийн тухай хуулийн 1-р зүйл). 90. Ял шийтгэл нь ялтныг социалист хамтын амьдралын дэг журмыг хүндэтгэдэг, хөдөлмөрт шударга хандах үзлээр дахин хүмүүжүүлэх, засан сайжруулахад чиглэдэг. 91. Хуульд зааснаар яллагдагч нь ял шийтгүүлсэн этгээдээс тусдаа хоригдох ба тэдэнд гэм буруу нь нотлогдоогүй байгаа хүмүүст хамаарах дэглэм журам үйлчилнэ. 92. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагад эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд, насанд хүрэгчид ба хүүхдүүдийг тусгаарлан хорих журамтай. Тэр тусмаа насанд хүрээгүй хүмүүст тэдний нас, эрх зүйн байдалд тохирох дэглэм тогтоогддог. Онц аюултай гэмт хэрэгт шийтгүүлсэн болон онц аюултай рецидив гэмт хэрэгтэн, цаазаар авах ял нь өршөөл уучлалын журмаар хорих ялаар солигдсон хүмүүсийг бусдаас тусгаарлан хорьдог. Харъяалалгүй болон гадаад орны харъяат хоригдлыг шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын иргэн хоригдлоос тусгаарлан хорьж болно. Ял эдэлж байхдаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, ял эдлэх дэглэмийг байнга ноцтой зөрчсөн насанд хүрээгүй ялтныг бусдаас тусгаарлаж хүмүүжил хөдөлмөрийн чанга 38

Select target paragraph3