НЭГДҮГЭЭР БҮЛЭГ үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн ерөнхий зарчмын үндсэн дээр хэрэгжинэ. 55. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хуулийн 55-р зүйлд хорих ял эдлүүлж буй газарт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн байгууллагыг байгуулна гэж заасан. Хорих ял эдэлж буй хүмүүст эрүүлийг хамгаалах байгууллагын эмнэлгийн газрыг ашиглуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлгийн ажилтнуудыг энэ үйл ажиллагаанд оролцуулах журмыг Эрүүл мэндийн болон Нийгмийн аюулаас хамгаалах яам тогтоож өгдөг. 56. Эрхийн зөрчил үйлдэгч сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу тийм өвчнөөр өвдсөн гэх үндэслэл байвал шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болдог. Тухайлбал тухайн этгээдийн хариуцлага хүлээх чадвар, гэм буруугийн харилцаанд үндэслэл бүхий эргэлзээ төрвөл энэ асуудал зайлшгүй тавигдана. 57. БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 7-р зүйлд зааснаар нийгэмд аюултай үйлдэл хийх үедээ хэрэгхариуцах чадваргүй нөхцөлд байсан буюу сэтгэл мэдрэлийн өвчин, оюун ухааны хомсдол, түр зуурын сэтгэл мэдрэлийн үйл ажиллагааны саатал, бусад өвчний байдлын улмаас өөрийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, түүнийг удирдах чадваргүй байсан этгээд эрүүгийн хариуцлага хүлээхгүй ба гэм буруугүйд тооцогдоно. 58. БНМАУ-ын ЭБШ хуулийн 353-р зүйлд зааснаар хорих ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж байхдаа ял эдлэхэд саад болохуйц сэтгэл мэдрэлийн болон бусад хүнд өвчнөөр өвчилбөл шүүх засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор 3-аас доошгүй эмчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн комиссын дүгнэлтийн үндсэн дээр тухайн этгээдийг цаашид ял эдлэхээс чөлөөлж, зохих дэглэм бүхий тусгай сэтгэл мэдрэлийн болон бусад эмнэлэгт шилжүүлэх тухай магадлал гаргах эрхтэй. 59. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах нь социалист нийгмийн мөн чанарт хэрш төдийгүй түүний ёс зүй, хууль тогтоомжийн хэм хэмжээтэй зохицдоггүй ба практик дээр тохиолддоггүй. Энэ хэм хэмжээг тууштай хэрэгжүүлэх нь хүмүүсийг тэдэнтэй хэрцгий хүнлэг бусаар харьцахаас хамгаалах явдлыг хангаж байдаг. Боолчлол ба боолын худалдаа, албадан хөдөлмөрийг хориглох 8 дугаар зүйл 60. БНМАУ-д боолчлол ба түүнтэй төстэй зүйл байдаггүй. 61. БНМАУ-ын Үндсэн хуулийн 77-р зүйлд БНМАУ-ын иргэд хөдөлмөрлөх, хөдөлмөрийнхөө чанар, хэмжээнд тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж тусгагдсан. 62. Энэ эрх нь иргэн бүр хийсэн хөдөлмөртөө тохирох баталгаатай шан хөлс авах, аж ахуй соёлын дуртай салбартаа өөрийнхөө мэдлэг чадвар хөдөлмөрөө ямар ч саадгүйгээр зарцуулах бүрэн боломжийг олгодог аж ахуйн социалист системийн бүхий л давуу байдлаар хангагддаг. Энэхүү нөхцөл нь БНМАУ-ын Хөдөлмөрийн 34

Select target paragraph3