НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх 3 дугаар зүйл 31. БНМАУ-д эрэгтэйчүүд эмэгтэйчүүд эрх тэгш байх нь манай улсын Үндсэн хуулийн зарчим мөн. Хуулийн өмнө төдийгүй ажил хэрэг дээрх тэгш эрхийг баталгаажуулах зорилгоор БНМАУ-ын Үндсэн хуульд “БНМАУ дахь эмэгтэйчүүд нь улсын болон, аж ахуй, соёл, нийгэм улс төрийн амьдралын бүхий л салбарт эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй оролцоно” гэж заасан. Тухайлбал эдгээр эрх нь эмэгтэйчүүдэд сурч боловсрох, нийгмийн даатгалын болон амрах, хөдөлмөрлөх адил тэгш нөхцөл олгож байгаагаар, эх хүүхдийн эрх ашгийг улсаас хамгаалж хүүхдийн цэцэрлэг ясли, төрөх байрны сүлжээг өргөтгөж, эмэгтэйчүүдэд жирэмсний болон төрсний дараа цалинтай чөлөө олгож, олон хүүхэдтэй эхчүүдэд улсаас тусламж дэмжлэг үзүүлж байгаагаар хэрэгжиж байна. Эмэгтэйчүүдийн тэгш эрхэд ямар нэгэн хэлбэрээр саад тотгор учруулахыг хуулиар хориглодог (Үндсэн хууль 84-р зүйл). Үндсэн хуулийн эдгээр заалт нь шат дараалан амьдралд хэрэгжиж байна. 32. БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн тусгай бүлэг эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулж байна. Энэ бүлэгт нэг хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн эмэгтэйг өөр хөнгөн ажилд шилжүүлэх, жирэмсэн эмэгтэйчүүдийн ажлын өдрийг богиносгох, жирэмсэн эмэгтэйчүүдийг ажлаас халах, цалин хөлсийг багасгах, ажилд авахаас татгалзахыг хориглох, түүнчлэн жирэмсний болон хүүхэд төрүүлсний амралт, цалингүй чөлөө олгох, бага насны хүүхэдтэй болон ганц бие эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд материаллаг тусламж үзүүлэх асуудлыг тусгасан. БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 156, 159-р зүйлд жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөхөөс өмнө 45, төрсний дараа календарийн 56 өдөртэй тэнцэх төрсний болон жирэмсний амралт олгохоор заасан. Хүүхэд төрүүлсний амралтаа дуусгаж, ээлжит амралтаа эдэлсний дараа эмэгтэй өөрөө хүсвэл ажлын байрыг нь хэвээр хадгалж, 6 сар хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгож болно. 33. Цалингүй чөлөөтэй байсан хугацаа нь мэргэжлээрээ ажилласан болон ерөнхий, тасралтгүй ажилласан хугацаанд орж тоологдоно. Цалингүй нэмэгдэл амралтын хугацаа нь дараа жилийн ээлжийн амралтын эрх олгох ажилласан хугацаанд орж тооцогдохгүй. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал БНМАУ-ын Гэр бүлийн гухай хуульд бодит тусгалаа олсон. Энэ хуулийн 5-р зүйлд “Иргэд гэр бүлийн харьцаанд тэгш эрх эдэлнэ” гэж заасан байдаг. Яс үндэс, арьс өнгө. шашин шүтлэгийн байдлаас хамаарч гэр бүлийн болон гэрлэлтийн харилцаанд ямар нэгэн хэлбэрээр иргэдэд давуу эрх олгох, эрхийг нь хязгаарлах явдал байж болохгүй. БНМАУ-ын иргэн гадаадын иргэдтэй гэрэлсэн нь хэн нэгнийх нь иргэншлийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан. 34. Дээр дурдсан эрх бодитой болохыг дараах тоо баримт харуулж байна: Улс ардын аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчин сэхээтний тал хувийг, түүний дотор 30

Select target paragraph3