ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
үүрэг байдаг.
24. Тухайлбал БНМАУ-ын прокурорын хяналтын тухай хуулийн 2-р зүйлд хууль
ёсыг ягштал, гуйвалтгүй хэрэгжүүлэхэд тавих дээд хяналт нь социалист хууль ёсыг
бэхжүүлэх, иргэдийн улс төр, хөдөлмөр, орон сууц, амины болон эд хөрөнгийн эрх
болон бусад эрх ашиг сонирхлыг хамгаалахад оршдог гэж тусгагдсан.
25. БНМАУ-ын Үндсэн хуульд тусгагдсан иргэдийн эрхийг хангахад чиглэгдсэн
заалтууд нь БНМАУ-ын Иргэний хуульд тусгалаа олсон байдаг. БНМАУ-ын Иргэний
байцаан шийтгэх хуульд иргэний шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ иргэний
эрх зүйн хамгаалалтыг шүүх, улсын байгууллагуудын хоорондох гэрээний болон
эд хөрөнгийн харилцааны хамгаалалтыг улсын арбитр гүйцэтгэхээр заасан байдаг.
Түүнчлэн хоршооллын болон олон нийтийн байгууллагын хооронд үүссэн эд
хөрөнгийн харилцааны иргэний эрх зүйн хамгаалалтыг улсын арбитр гүйцэтгэдэг.
26. Шүүх болон улсын арбитр нь эрхийг хүлээн зөвшөөрөх, эрхийн зөрчил, үйл
ажиллагааг таслан зогсоох, үүргийг бодитойгоор албадан биелүүлэх, хохирогчид
учирсан хохирол буюу хууль, гэрээнд заасан алдангийг зөрчил гаргагчаар нөхөн
төлүүлэх, иргэний эрх зүйн харилцааг зогсоох, өөрчлөх болон хуульд заасан
бусад арга замаар иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлдэг. Хуульд заасан
тохиолдолд иргэний эрх зүйн хамгаалалтыг олон нийтийн шүүх болон олон нийтийн
байгууллага гүйцэтгэнэ. Хуульд тусгайлан заасан тохиолдолд иргэний эрх зүйн
хамгаалалтыг захиргааны журмаар гүйцэтгэнэ.
27. Иргэний шүүн таслах ажпын хүрээн дэх иргэдийн тэгш эрх нь ИБШ хуулийн
5-р зүйлийн “Иргэд яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг, нийгмийн болон эд
хөрөнгө, албан тушаалын байдлаасаа үл хамаарч шүүх, хуулийн өмнө тэгш эрхтэй”
гэсэн заалтаар баталгааждаг.
28. Монголын Өмгөөлөгчдийн Коллеги нь хөдөлмөрчдийн эрх зүйн мэдлэгийг
дээшлүүлэх, социалист хууль ёсыг бэхжүүлэхэд туслах, иргэд байгууллагад эрх зүйн
туслалцаа үзүүлэх, түүнчлэн шүүх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад
яллагдагчийн эрх ашгийг хамгаалах замаар иргэд, байгууллагын эрх, хууль ёсны
ашиг сонирхлыг хангах зорилгоор БНМАУ-ын Үндсэн хууль, бусад хуульд зааснаар
үйл ажиллагаагаа явуулж, байгуулагдана гэж заасан.
29. БНМАУ шинжлэх ухаан болон энх тайвныг бэхжүүлэх, үндэсний эрх
чөлөөний төлөө тэмцэлд оролцсон, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах зорилго
агуулсан гадаадын иргэдэд цагаачлах эрх олгож байна.
30. Тэгш эрхийг хангахтай холбоотой асуудлууд нь БНМАУ-ын Харъяатын тухай
хуулиар баталгааждаг ба энэ хуулиар БНМАУ-ын иргэн болон гадаад орны иргэд,
иргэний харъяалалгүй этгээдийн эрх зүйн байдлыг зохицуулдаг.
29