НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 6 сар хүртэл тодорхой хөнгөлөлт эдэлдэг гэдгийг тэмдэглэж, энэ хөнгөлөлтийн хугацааг хүүхдийг нь сургуульд орох хүртэл сунгах боломжийг Монголын хууль тогтоомжид тусгасан уу? гэсэн асуулт тавив. Ажил эрхэлдэг эхчүүд хүүхдээ өгөх хүүхдийн ясли байна уу? Үйлчилж буй эрх зүйн тогтолцоо нь хууль ёсоор төрсөн буюу гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдүүдийн хооронд ялгаа тогтоохгүйгээр гэр бүл хүүхдийн зохих хамгаалалтыг хангадаг уу? гэсэн асуулт асуув. 103. Пактын 22, 25-р зүйлтэй холбоотой доорх асуулт гарав. - МАХН-д элсэх ямар журам байна вэ? Түүний гишүүдийн тоо хэд вэ, бусад төрийн байгууллагуудтай харьцуулахад намын үүрэг роль ямар вэ? Бусад байгууллагаас гарч буй шийдвэрийг нам ямар хэмжээнд хянадаг вэ? Намын гишүүд нь Пактын 2-р зүйлийн 1 дэх хэсэгт харшлах ямар нэгэн давуу эрх эдэлдэг үү? - Монголын үйлдвэрчний эвлэлүүд нь эдийн засаг, улс төрийн ямар үүрэгтэй вэ? Тэд хууль санаачилдаг уу? Хууль тогтоох үйл ажиллагаанд ямар хэлбэрээр оролцдог вэ? - Монголд төрийн хэргийг хөтлөхөд Улсын прокурорын үүрэг роль ямар вэ? - Монголд бичиг үсэг үл мэдэх явдлыг ямар замаар устгасан вэ? Нийгмийн амьдралд оролцох бодит боломжийг хүн бүрт яаж өгсөн тухай. 104. Пактын 27-р зүйлтэй холбогдуулан Монголд амьдарч буй цөөнхийн нөхцөл байдлын тухай, тэд энэ зүйлд заасан эрхийг ямар хэмжээгээр эдэлж байгаа тухай мэдээлэл өгөх хүсэлт тавьсан. 105. Хорооны гишүүдийн тавьсан асуулттай холбогдуулан төлөөлөгчид дараах хариулт тайлбарыг өглөө: БНМАУ-ын нэгдэн орсон гэрээ хэлэлцээр нь амьдралд шууд бус харин хууль тогтоомжоор дамжин хэрэгждэг, зарим тохиолдолд олон улсын гэрээ хэлэлцээрийн тусгайлсан заалтууд нь Монголын Үндсэн хуульд шууд тусгагдсан байдаг. Пактыг монгол хэл дээр хэвлүүлж, Засгийн Газрын тусгай эмхэтгэлд хэвлэн, орчуулгыг номын санд тараасан. 106. Пактын 2-р зүйлтэй холбоотой асуултуудад төлөөлөгчид дараах тайлбарыг хэлэв. Манай улсад эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын амьдралд иргэдийн тэгш байдлыг хязгаарласан хууль байхгүй, Монголд байнга амьдардаг гадаадын иргэдийн иргэний эрх дотоодын иргэдийнхээс ялгаа байхгүй, ямар нэг ялгаварлан гадуурхалд өртөхгүй, харин төрийн байгууллагын сонгуульд оролцох, шүүгч болох эрхгүй, тэд цэргийн албанаас чөлөөлөгдөнө. Иргэд төрийн байгууллага, шүүхэд гаргасан өргөдөл гомдлоо Пактын заалтыг баримталж болно. Иргэний болон улс төрийн эрхийн хамгаалалтын аргууд Монголын бүх хууль тогтоомжид тусгагдсан, эрхээ зөрчигдсөн гэж үзсэн иргэн бүр шүүх, хуулийн болон төрийн бусад байгууллагад гомдол гаргах бүрэн эрхтэй, албан тушаалтан гаргасан өргөдөл гомдлын байдлаас хамааран 1 долоо хоног буюу сарын дотор өргөдөл гаргагчид хариу өгөх үүрэгтэй. Прокурор иргэний эрх зүйн хамгаалалтын салбар дахь хуулийн биелэлт хэрэгжилтэд хяналт 22

Select target paragraph3