ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
97. Пактын 12,13-р зүйлд заасан эрхүүдэд хамааралтай хууль, практик,
тухайлбал өөрийн болон аль ч орныг орхин гарах хүн бүрийн эрх, гэрээний оролцогч
орны нутаг дэвсгэрт хууль ёсоор амьдарч буй гадаадын иргэдийн эрх, тухайн орноос
хууль бусаар албадан гаргагдахаас хамгаалахтай, хамааралтай нэмэлт мэдээлэл
өгөхийг хүсэв.
98. Пактын 14-р зүйлийг амьдралд хэрэгжүүлж байгаа тухай, шүүхийн бие
даасан хараат бус байдлыг хангах баталгааны тухай түүнчлэн өөрт нь тулгаж буй
эрүүгийн ялыг авч хэлэлцэхэд хүн бүрийн эдлэх эрхийн баталгааны тухай нэмэлт
мэдээлэл өгөхийг хүсэв.
Монголын шүүгчид яаж ажилладаг, тэднийг сонгох болон томилох ямар нөхцөл
журам байдаг, эрүүгийн болон иргэний хэргийг авч хэлэлцэхэд өмгөөлөгчийн
оролцоо шаардлагатай эсэх цагдаагийн болон шүүгчийн бүрэн эрх давхацдаг тухай
асуултууд гарав. Улсын нууцыг хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг хаалттай
хэлэлцэх шийдвэр гаргаж болно гэснийг Хорооны нэг гишүүн тэмдэглээд улсын нууц
гэдэг нэр томьёонд чухам юуг хамруулдаг болох, тухайн асуудал нь улсын нууц мөн
гэдэг шийдвэрийг хэн гаргадаг болох талаар тайлбар өгөхийг хүсэв.
99. Пактын 18-р зүйлтэй холбогдуулан үзэл бодлын эрх чөлөөг баталгаажуулсан
ямар заалтууд байгаа болон хэрэв иргэд энэ эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзсэн
тохиолдолд эрх зүйн хамгаалалтын ямар арга хэрэгсэл байдаг болох, шашин
шүтлэгийн болон шашны ухуулга сурталчилгааг хамгаалдаг эсэх, 18-р зүйлийн 4 дэх
хэсэгт заасан үзлээр хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд чиглэсэн тусгай заалт байгаа эсэх
талаар асуув.
100. Пактын 19, 21-р зүйлд заасан эрхүүдийн хувьд Монгол Улсын иргэдийн үг
хэлэх, хэвлэн нийтлэх, хуран цуглах эрхийг баталгаажуулсан.
Үндсэн хуулийн заалт нь төрийн социалист системийг бэхжүүлэх зорилгоор
эдгээр эрх чөлөөг ялангуяа улс төрийн салбарт ихээхэн хязгаартай тайлбарлаж
хэрэглэж болно гэсэн. Үүнтэй холбоотойгоор энэ эрх чөлөөгөө эдлэхэд нь Монголд
ямар хязгаарлалт тавьдаг, Монголын иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх
сурталчлахад аль хир эрх чөлөөтэй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл
түгээхэд засгийн газар хатуу хяналт тавьдаг зэрэг тухай асуулт гарав.
101. Пактын 20-р зүйлтэй хамааралтай илтгэлийн “Үндэсний болон харгис үзэл
бодлыг сурталчлахыг хуулиар хориглоно” гэсэн өгүүлбэртэй холбогдуулан Хорооны
нэг гишүүн зарим шүүмжлэл хэлэв. Тэрээр үндэсний үзэл (национализм), харгис
үзэл (шовинизм) гэсэн 2 нэр томьёо нь тодорхой бус ойлголт, түүнийг урвуулан
ашиглах боломж олгож болно, энэ 2 ойлголтыг онцгойлон тодорхойлсон зүйл байна
уу? Монголд үүнийг хэн шийдэх эрхтэй, тусгай өргөдөл, үйл ажиллагаа бүр үндэсний
болон харгис үзлийг сурталчилсан асуудал болох тухай гэсэн асуулт тавив.
102. Пактын 23, 24-р зүйлтэй холбогдуулан Хүүхдийн жилийг тохиолдуулан
насанд хүрээгүй хүмүүст өршөөл үзүүлэхээр зарласан Засгийн газрын энэрэнгүй
бодлогыг сайшаан тэмдэглэв. Монголд эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа буюу хүүхдээ
21