НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
93. Хорооны гишүүд Пактын 6-р зүйлтэй холбогдуулан энэ зүйлийн хувьд
илтгэлд хэрэглэсэн зарим үг хэллэг нь бүдэг тодорхой биш тул, тайлбар шаардагдаж
байна, илтгэлд нэрлэгдсэн хэтэрхий олон төрлийн гэмт хэрэгт хэрэглэгдэж байгаа
цаазаар авах ял нь дэндүү хүнд ял шийтгэл болж байна гэж саналаа илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд энэ ял шийтгэлийг ямар гэмт хэргүүдэд аль хир хэрэглэсэн, энэ
ял шийтгэлийн талаар дахин авч хэлэлцсэн эсэх талаарх мэдээлэл өгөх тухай хүсэлт
гарсан. Цаазаар авах ялыг эмэгтэйчүүдийн хувьд хэрэглэдэггүй гэдгийг тэмдэглээд
Хорооны зарим гишүүд хуулийн энэхүү хүнлэг энэрэнгүй зарчим эрэгтэйчүүдэд ч
нэгэн адил хамаарч, ялгаатай байдал арилна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
94. Пактын 7 болон 10-р заалттай холбогдуулж дараах асуулт гаргасан :
- Цагдаа болон бусад засаглалын зүгээс мөрдөн мөшгөх, зүй бусаар
харьцахын эсрэг ямар баталгаа байна вэ? Тийм харьцааны талаар гарсан
гомдлыг авч хэлэлцэх ямар нэгэн журам байгаа юу?
- Хорихын бус ажилтан шоронд очиж хоригдлуудын гомдлыг сонсож, түүнийг
шалгаж болох уу?
- Ял эдлүүлэх байгууллагад хэн хяналт тавьдаг вэ? Монгол дахь
хоригдлуудыг засан хүмүүжүүлэхэд чиглэсэн дэглэм ямар байна вэ?
- Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагад ялтан төдийгүй мөрдөн
байцаалтад байгаа этгээд хоригдож болно гэсэн нь Пактын 14-р зүйлийн 2
дахь хэсгийг зөрчсөн байж болох талаар тайлбар өгөхийг хүссэн.
95. Пактын 8-р зүйлийн хувьд илтгэлд Монгол Улс боолчлолыг хориглосон
олон улсын баримт бичгийн Оролцогч тал мөн гэсэн байх тул Монголын хууль
тогтоомжид боолчлол, албадан хөдөлмөрийг хориглосон тусгай заалт байгаа юу,
хэрэв байдаг бол ямар практик байгаа тухай асуулт гарав.
96. Пактын 9-р зүйлтэй холбогдуулан эрүүгийн хэргийг авч хэлэлцэх явцад
цагдан хорих болон баривчлах талаар илтгэлд тэмдэглэгдсэн, гэвч Пактын 9-р зүйл
нь биеийн болон сэтгэл мэдрэлийн байдлаас нь үндэслэн эрх чөлөөг нь хязгаарлах
бүх хэлбэрийг хамардаг тухай өгүүлдэг. Иймээс энэ асуудлаар ямар хууль тогтоомж
байна вэ, дур зоргоороо хорьж, цагдахгүй байлгах ямар баталгаа байна вэ?
Монголын хууль тогтоомжоор баривчлагдсан этгээдэд баривчилсан шалтгаан түүнд
тулгаж буй аливаа ялыг мэдэгдэх ёстой юу, прокурор ямар эрх хэмжээтэй вэ? Ямар
тохиолдолд тухайн этгээд 24 цагаас цааш хоригдох вэ?
- Баривчлагдах, цагдан хоригдох зэргээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан
аливаа этгээд шүүхэд хандаж баривчилгааны хууль зүйн үндэслэлийг
тодорхойлуулах, хэрэв хууль бус бол чөлөөлүүлэх шийдвэр гаргуулах хүсэлт
тавьж болох уу?
- Хууль бусаар баривчлагдаж хохирсон этгээд нөхөн төлбөр авах эрхтэй
юу, хэрэв эрхтэй бол нөхөн төлбөрийн ямар хэлбэр байна вэ, түүнд ямар
хязгаарлалт байдаг вэ?
20