НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 10 дугаар зүйл БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуульд бүх засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагууд, түүний ажилтнууд урьдчилан хоригдож байгаа болон хорих ял эдэлж буй хүмүүсийн нэр төрийг хүндэтгэх үүрэгтэй. Насанд хүрээгүй хүмүүс насанд хүрэгчдээс тусгаарлагддаг ба тэдний нас, эрх зүйн байдалд нь тохирсон тусгай дэглэм тогтоодог. 12 дугаар зүйл БНМАУ-ын иргэд орон сууц эзэмших, оршин суух газраа сонгох эрхтэй (Иргэний хуулийн 7-р зүйл). Гэрлэгсэд нь ажил, мэргэжил, БНМАУ-ын нутаг дэвсгэрт оршин суух газраа сонгох эрхтэй (Гэр бүлийн хуулийн 14-р зүйл). 14 дүгээр зүйл БНМАУ-д эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа нь иргэдийн нийгмийн болон эд хөрөнгө, албан тушаалын байдал, арьсны өнгө, үндэсний гарал үүсэл, шашин шүтлэгээс үл хамаарч иргэд шүүх хуулийн өмнө адил тэгш байх зарчмын үндсэн дээр гүйцэтгэгдэнэ (ИБШ хуулийн 5-р зүйл). БНМАУ-ын хууль тогтоомжоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нээлттэй явагддаг боловч, хуульд заасан зарим нэг тохиолдолд хаалттай явагдана. Улсын нууцыг хамгаалах шаардлагатай тохиолдолд шүүн таслах ажиллагаа хаалттай явагдана. Шүүх 16 насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн амьдралын нууцлалтай холбоотой хэргийг хаалттай шүүх хуралдаанаар хэлэлцэх эрхтэй. БНМАУ-ын хууль тогтоомжид зааснаар ял шийтгүүлээгүй байгаа яллагдагч гэм буруутайд тооцогдохгүй. Гэм буруугийн тухай асуудлыг зөв шийдэхийн тулд шүүх зөвхөн гэм бурууг илчилсэн нотлох баримтыг судлаад зогсохгүй, түүнийг цагаатгах нотлох баримтыг нэгэн адил хэлэлцэх үүрэгтэй. Шүүх яллагдагчийн бүх мэдүүлэг болон түүний гаргаж тавьсан баримтыг шалгах үүрэгтэй. Шүүх, мөрдөн байцаагч болон прокуророос яллагдагчийн гэм бурууг нотлох тодорхой нотлох баримт гаргаж өгөхийг шаардана. Хэрэв тийм баримт байхгүй бол яллагдагч өөрийнхөө гэм бурууг нотолсон баримт гаргаж өгсөн өгөөгүйгээс үл хамаарч яллагдагчийг цагаатгах ёстой. Гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө 16 насанд хүрсэн иргэн эрүүгийн хариуцлага хүлээнэ. Шүүх 18 насанд хүрэхээсээ өмнө нийгэмд онц аюултай биш гэмт хэрэг үйлдсэн этгээд засрах боломжтой гэж үзвэл түүнд хуульд заасан хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэж болно. 15 дугаар зүйл БНМАУ-ын эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай хэргийг санаатай буюу болгоомжгүйгээр үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ (Эрүүгийн хуулийн 2-р зүйл). 16

Select target paragraph3