НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1.1 ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ
ОЛОН УЛСЫН ПАКТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ БНМАУ-ЫН
АНХДУГААР ИЛТГЭЛ (1977 ОН)
БНМАУ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактыг 1974 оны
11-р сарын 18-нд соёрхон баталсан.
Дээр дурдсан Пакт хүчин төгөлдөр болохоос өмнө иргэний болон улс төрийн
эрхийн гол зарчмууд БНМАУ-ын хууль тогтоомжид тусгагдсан байсан. Пактын зүйл
анги тус бүрээр дор дурдсан дүгнэлтийг хийж байна.
II хэсэг
1 дүгээр зүйл
“Газар, түүний хэвлий, ой мод, ус ба түүний баялаг, улсын фабрик, завод,
уурхай, хүдэр, цахилгаан станц, төмөр зам, тээврийн зам, холбооны хэрэгсэл, банк,
улсын хөдөө аж ахуйн байгууллагууд (сангийн аж ахуй, мал аж ахуйн машинт станц)
зэрэг улсын хамтралын байгууллагууд ба хот болон суурин газрын орон сууцны
үндсэн фонд, улсын үйлдвэрийн газрын түүхий эд, материал, бүтээгдэхүүн, улсын
худалдаа бэлтгэлийн байгууллагууд, түүнчлэн бүх төрийн байгууллага, албан газрын
эд хөрөнгө нь төрийн өмч өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн (Үндсэн
хуулийн 10-р зүйл).
2 дугаар зүйл
БНМАУ-ын иргэд эрэгтэй, эмэгтэй, арьсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг,
нийгмийн гарал байдлаасаа хамаарахгүйгээр адил тэгш эрхтэй (Үндсэн хуулийн
76-р зүйл). БНМАУ-ын харъяатаа алдах, олж авах үндэслэл журам нь 1974 оны
12-р сарын 30-ны өдрийн БНМАУ-ын Харъяатын тухай хуулиар тодорхойлогддог.
Гадаадын иргэд буюу харъяалалгүй этгээд Монгол Улсын харъяат болгоход тэдний
арьсны өнгө, үндэсний гарал үүсэл, шашин шүтлэгээс үл хамаарч тэдний хүсэлтээр
шийдвэрлэнэ (Харъяатын тухай хуулийн 6-р зүйл).
БНМАУ-ын Эрүүгийн болон Иргэний байцаан шийтгэх хуулиуд шүүхийн
журмаар эрх зүйн хамгаалалт шаардагдсан аль ч иргэдийн эрхийг хамгаална.
3 дугаар зүйл
БНМАУ-д эмэгтэйчүүд аж ахуй, төр, соёл, нийгэм улс төрийн амьдралын
бүх салбарт эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрх эдэлдэг. Энэ эрхийг хэрэгжүүлэх
нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй нэгэн адил хөдөлмөрийн, амралтын, нийгэм
хангамжийн, боловсролын нөхцөл олгож, эх хүүхдийн эрх ашгийг төрөөс хамгаалж,
олон хүүхэдтэй эхчүүдэд улсаас тусалж, эмэгтэйчүүдэд жирэмсэн байхад нь буюу
14