ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ ӨМНӨТГӨЛ ҮГ Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагаас батлан гаргасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой 70 гаруй гэрээнд, үүнээс хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэн ороод байна. Аливаа улс орон хүний эрхийн олон улсын гэрээнд нэгдэн орсноор пакт, конвенцуудыг амьдралд хэрэгжүүлэх, түүний биелэлтийг тодорхой хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний холбогдох гэрээний хороодод тайлагнах үүргийг хүлээдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллагын хувьд “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэл”-үүддээ Монгол Улс нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тухай, хууль, шүүхийн практикт олон улсын гэрээний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тухай, мөн эдгээр олон улсын гэрээний орчуулгыг нэг мөр болгон цэгцлэх, эх хэлнээ нутагшуулах хэрэгтэй байгаа талаар олонтаа дурдаж, төрийн холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд төрөөс хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн механизмыг сайжруулах чиглэлээр цөөнгүй ажлуудыг хийж ирсэн бөгөөд 2017 онд Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулыг УИХаас баталж, хүний салшгүй эрхтэй холбоотой олон улсын гэрээг заавал соёрхон батлахаар зохицуулж, мөн эдгээр гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээг албан ёсоор тайлбарлах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг хуульчилсан. Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор “Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам”-ыг баталж, тэдгээр тайланг хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг гарган холбогдох яамдад үүрэг болгоод байна. Комисс нь НҮБ-ын гэрээний хороодод хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын илтгэл, зөвлөмж, хуралдааны тэмдэглэл зэрэг баримт бичгүүдийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Дээд Комиссарын газар, Монгол Улсын Гадаад хэргийн яам, зарим төрийн бус байгууллагын архиваас монгол, орос, англи эхийг цуглуулж 2004 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “ХЭҮК-ын чадавхийг 11

Select target paragraph3