ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ сонирхож байна. Мөн ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч чаддаггүй хүүхдийн тоо нийслэлд 45.6 хувь, хөдөө орон нутагт 63.0 хувь байна. Энэ байдалд өсвөр үеийнхэн өөрсдөө дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд: - Хүүхэд, өсвөр үеийн төлөө үйл ажиллагаа явуулдаг нийслэлд төвлөрсөн олон улсын ба төрийн бус байгууллагын салбарыг хөдөө орон нутагт байгуулах; - Хөдөө орон нутагт ашиглагдахгүй байгаа байшин, байгууламжийг иргэний нийгмийн байгууллагуудын мэдэлд шилжүүлэн ашиглуулах; - Хүмүүсийг нас хүйс, оршин суугаа газар, нийгмийн байдлаар нь ялгаварлан тэгш бус ханддаг, хүсэл эрмэлзлэлийг нь боогдуулдаг хандлагыг эрс өөрчлөх; - Зах хязгаар нутгийн хүүхдийг улсын чанартай арга хэмжээнд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар өргөн оролцуулдаг болох; - Хөдөөгийн хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил дэвшилд илүүтэй анхаарах бодлого, үйл ажиллагаа явуулах зэрэг. Хүүхэд, өсвөр үеийнхний сурч боловсроход гардаг бэрхшээлийн талаар - Судалгаанд оролцогчид сурахад гардаг бэрхшээлийг: - Ядуурлаас улбаалан шаардагдах хэрэгцээгээ хангаж чаддаггүй - Сургууль дээр үе тэнгийнхний элдэв дарамт шахалт их гардаг - Багш, сурагчийн хооронд үл ойлголцох зүйл гардаг - Хичээлүүд сонирхолгүй байдаг - Орчин үеийн мэдээллийн хэрэгсэл байдаггүй - Багш, сурагч бүгд сэтгэл санааны хүнд дарамттай байх зэрэг гэж дурджээ. Хүүхэд, өсвөр үеийнхний нийгмийн оролцооны талаар өсвөр үеийнхэн - Санал бодлоо найз нөхөд, эцэг, эх, хэвлэл радиод илэрхийлдэг - 80.0 хувь - Насанд хүрэгчдийн туслалцаагүйгээр өөрөө шийдвэр гаргадаг - 21.9 хувь - Хүүхдийн байгууллага хөдөлгөөнд хамрагдаагүй - 79.5 хувь - Чөлөөт цагаа хамгийн их зарцуулдаг зүйл гэрийн ажил - 46.2 хувь - Олон нийтийн арга хэмжээнд оролцоход бэрхшээлтэй - 37.2 хувь - Зохиож байгаа ажил, арга хэмжээ сонирхолгүй -16.1 хувь гэж хариулсан байна. VIII хэсэг Өмнөх илтгэлтэй холбогдсон санал, зөвлөмжийг хэрэгжүүлсэн байдал 1. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдмэл байдал төдийлөн хангагдахгүй байна. Харин үндэсний хэмжээнд төрийн бус байгууллагууд төрийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгэх талаар санаачилгатай ажиллаж байна. Орон нутагт төрийн бус байгууллагын салбарууд эдийн засгийн боломжоос шалтгаалан жигд бус ажиллаж байна. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих, салбар хоорондын ажлыг 99

Select target paragraph3