ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Шүүхээр ял шийтгүүлсэн насанд хүрээгүй хүмүүсийн судалгаа
Он
Нийт хүн
Үүнээс: 14- 18 нас
Хорих ял оноосон
Торгууль
1995
13332
888
172
116
1996
9534
844
122
61
1997
10791
1063
383
72
1998
14527
1028
155
80
1999
14255
857
96
37
2000
14234
990
109
27
IV хэсэг
Хүүхдийн гэр бүлийн орчин, түүнийг орлох халамж, үйлчилгээ
Монголчууд нуган хөвүүнээ эрийн цээнд хүрэхэд шинэ гэр барьж, ам бүл тусгаарлан
мал хөрөнгө таслан өгч айл гэр болгодог уламжлалтай. Монгол айл гэрийн доторх
хөдөлмөрийн хуваарь, зохион байгуулалт бичигдээгүй хууль мэт нарийн чанд оноолттой
байсан боловч сүүлийн хагас зуунд нилээд өөрчлөгдөж байна. Үүнд өрнө, дорнын хот,
суурингийн хэв маяг нөлөөлж байгаа юм.
Гэр бүлд дунджаар 2.1 хүүхэд оногдож байна. Нийт 541.1 мянган өрх, гэр бүлийн
51.9-52.5 хувь нь хотод амьдрах бөгөөд хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд 1.4-1.7 хувь
байна. Бүртгүүлсэн гэр бүл 1998 онд 27.8 мянган болж 1995 оныхоос 2 мянган хүнээр
буурсан байна. (Эх сурвалж:ҮСГ.1999)
Дэлхийн банкнаас 1995 онд явуулсан Хүн амын амьжиргааны түвшин тогтоох анхны
судалгаагаар 36 хувь нь, ҮСГ-ын 1998 онд явуулсан хоёр дахь судалгаагаар 35.6, үүнээс
хот суурин газар 39.4, хөдөө 32.6 хувь нь ядуу байгааг тогтоосон байна. Судалгаагаар
849.8 мянган хүн амьжиргааны доод түвшингээс доогуур амьдарч байгаа нь 1995
оныхоос 21.8 мянгаар нэмэгдсэн байна. (Эх сурвалж: Амьдралын түвшинг тодорхойлох
1998 оны судалгаа)
Алслагдсан аймаг, сумын болон олон хүүхэдтэй, эмэгтэй тэргүүлэгчтэй өрх ядууралд
илүүтэй (тухайлбал ядуу өрхийн 24.6 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй) өртөж байна. Төрөөс
үнэ төлбөргүй үзүүлж байсан үйлчилгээний хүрээ багассан нь эдгээр өрхийн байдлыг
хүндрүүлсэн юм.
Амьдралаас харахад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чинээлэг өрхүүд ядуу
өрхөөс илүү хүртэж байна. Хүн амын 48 хувийг эзэлдэг хөдөөгийн малчдын хүүхдийн
сургууль завсардалт нэлээд өндөр байгаа нь сургалтын чанар, багшлах боловсон хүчний
дутагдалтай байдал, сургуулийн нэмэгдэл зардал их байгаатай холбоотой юм.
Хүн амын суурьшил, ажил эрхлэлт зэргээс хамаарч хүн амын сууцны төрөл,
78