ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
чадвараа хөгжүүлэх үүрэгтэйг тодорхойлж, мөн 10 дугаар бүлэгт төр, нийгмийн
оролцоог тусгай бүлэг болгон оруулсан байна. “Хүүхдийн нийгмийн халамж”
гэсэн бүлгийн дагуу нийгмийн халамжид хамаарахгүй хүүхэд байхгүйг;
- Үндсэн хуулийн дагуу хүүхдийн амьд байх эрхийг хангах явдлыг төр, гэр бүлийн
үүрэг байхыг;
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхдийн эрх, тэдгээрийн журамт
үүрэг, эрхийг хамгаалахад төр, олон нийтийн оролцоо, хүүхдийн эрхийг
хамгаалах байгууллага, түүний чиг үүрэг болон хүүхдийн эрхийг хамгаалах
хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тогтоохыг,
- Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд эротик кино, дүрс бичлэг,
жүжиг, бүжгийн жүжгийг 18 нас хүрээгүй хүн үзэхгүй байх, эротик хэвлэл,
ном зохиолыг олон нийтийн газар 18 насанд хүрээгүй хүнээр худалдуулах,
худалдахыг хориглохыг,
- Нийгмийн халамжийн тухай хуулиар хүн амын ихэнх хэсэгт хамаарах эх,
хүүхэд, ахмад настан тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр,
тэтгэмж олгох, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг
дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн, бүтэн өнчин хүүхэд үрчилсэн эцэг, эх
болон ихэр хүүхдэд тэтгэмж олгохыг тус тус хуульчилсан байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэхэд бэрхшээл
их байна. Тухайлбал иргэний эрх зүйн боловсрол, хуульд хандах хандлага, хэрэгжүүлэх
чадвар харилцан адилгүйгээс хүүхдийн эрхийг зөрчих тохиолдол түгээмэл байдаг.
Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг 2000 онд 1999 оныхтой
харьцуулахад хүний амь хохироосон хэрэг 7.0 хувь, бусдын өмчийг хулгайлах хэрэг 10,0
хувь, дээрмийн хэрэгт 11,0 хувь, залилан 30,0 хувь, бусдын эд хөрөнгийг булаах гэмт
хэрэг 14,0 хувиар тус тус өссөн байна. Нийт гэмт хэргийн 59 хувь нь хулгай, 17 хувь нь
танхайн гэмт хэрэг эзэлж байна. Гэмт хэрэгт 2000 онд холбогдсон хүүхдийн 71,0 хувь
буюу 1049 нь ажил сургуульгүй хүүхэд эзэлж байна.
Согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдал өсвөр үеийнхний дотор жил бүр өсөх
хандлагатай байна. Хүүхдүүд бүлэглэн гэмт хэрэг үйлдэх явдал орон нутагт харьцангуй
их бөгөөд 2000 онд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн 75,8 хувь нь орон нутгийн хүүхдүүд
байна.
Мансууруулах бодис, хорт эм хэрэглэх, охид биеэ үнэлэх, хүчирхийлэлд автах зэрэг
гэмт хэргийн тоо ч өсөж байна. Хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэгт 1995 онд 5
хүн, 1999 онд 12 хүн холбогдсон тоо байна.
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо
(сүүлийн 10 жилээр)
Бүгд
1991
1992
1993
1994
1995
1996
1997
1998
1999
2000
733
885
1220
1361
1132
1397
1474
1447
1547
1465
77