ЗУРГАДУГААР БҮЛЭГ - - - - - Согтууруулах ундаа болон бусад хяналт зөвшөөрөлтэй зүйл хэрэглэх нас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 8-д Сургуулийн сурагчид, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг, эх, төрөл, садан, асран хамгаалагчид болон багш нарт хоригложээ. Ажил хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээ заавал эзэмших боловсролын настай хэр дүйцсэн байдлын хувьд Хөдөлмөрийн хуулийн 110.1-д Насанд хүрээгүй хүнийг эмнэлгийн үзлэгт орсны дараа ажилд авах бөгөөд түүнийг 18 насанд хүртэл нь хагас жил тутам эмнэлгийн үзлэгт хамруулахыг, Хөдөлмөрийн хуулийн 110. 2-д Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглохыг, Хөдөлмөрийн хуулийн 110. 3-д Насанд хүрээгүй ажилтныг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажилд ажиллуулахыг хориглохыг, Хөдөлмөрийн хуулийн 110.4-д Хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг насанд хүрээгүй ажилтнаар өргүүлэх, зөөлгөхийг хориглохыг заажээ. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувьд хууль эрх зүйн насны ялгаа бий эсэх Монголын Улсын Үндсэн хуулийн 11-т Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдралд, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар хуульчилжээ. Овог, эцгийн нэр, нэр өөрчлөсний бүртгэл - Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18.1-д Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг өргөдөл гаргагчийн оршин суугаа эсхүл оршин байгаа болон төрснийг бүртгэсэн газрын Засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэхийг, - Иргэний бүртгэлийн хуулийн 18.2-д Бага насны болон шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх асуудлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр бүртгэхийг тус тус хуульчилсан байна. - Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд (2.5-9 дүгээр зүйлүүд) хүүхдүүд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг эдлэхийн зэрэгцээ эцэг, эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, тэдэнд туслах, эх орон, байгаль орчноо хамгаалах, суурь боловсрол эзэмших, төрийн хууль ёсыг сахиж, ард түмний өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, эрүүл мэндээ хамгаалах, авьяас 76

Select target paragraph3