ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
төвүүдэд хүргүүлэн сургалтад ашиглаж байна. Мөн ерөнхий боловсролын оюуны
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сургалтын төлөвлөгөөнүүдийг шинэчлэн
баталж, сургалтыг зохион байгуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үзүүлэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч “Эх хүүхэд, нөхөн
үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт тусган, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хөгжлийн
бэрхшээлтэй эмэгтэйн үзлэгийн орыг нийслэлийн амаржих газар, Эх хүүхдийн эрүүл
мэндийн үндэсний төвд суурилуулсан бөгөөд 2020 онд бүх аймгуудад нийлүүлэхээр
ажиллаж байна.
УИХ-аас Авто замын тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталж, хуульд заасны дагуу
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг хангаж авто зам, замын байгууламж
ашигласны төлбөрөөс чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн
сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн
барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах журам”-д “Авто зам, замын
байгууламжийг ашиглалтад авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл орох эрх зүйн орчныг бүрдүүлээд
байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний 1207 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй
байгаагаас 56 тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нам шалтай,
зориулалтын шаттай байгаа нь нийтийн тээврийн хэрэгслийн дөнгөж 4.6 хувийг эзэлж
байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдэд
хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Төрөөс Автотээврийн
салбарт баримтлах бодлого (2018-2026)”-ын баримт бичгийг Засгийн газрын 2018 оны
321 дүгээр тогтоолоор баталсан.
Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь өөрсдийн
зардлаар Зорчигчийн 482-р вагоныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан МNS
5876:2012 стандартын дагуу тоноглож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй, бие даан
тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон хүн амын
эмзэг бүлгийн эрхийг хамгаалах талаарх ойлголт, хандлага өөрчлөгдөж, зам, тээврийн
салбарын үйлчилгээг тэдгээрт шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал:
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд ХБИ, ахмад настан, 3
хүртэлх насны хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд зориулсан суудлын таних тэмдгийг
автобусны 1, 2 дугаар суудалд байршуулсан бөгөөд www.transdep.mn сайтад байрлах
онлайн тасалбар захиалгын системд уг суудлыг сонгох боломжийг олгосон.
Эх нялхсын эндэгдлийг бууруулах нь
Монгол Улс 1990 онд 100,000 амьд төрөлтөд 199 байсан эхийн эндэгдлийг 2015
онд 100,000 амьд төрөлтөнд 26 болгон дөрөвний гурваар бууруулж, мөн тав хүртэлх
насны хүүхдийн болон нялхсын эндэгдлийг 1990 оны түвшинг 2015 оны түвшинтэй
харьцуулахад 4 дахин бууруулж, “Мянганы хөгжлийн зорилтыг хангасан” дэлхийн 9 орны
нэг болж чадсан билээ.
Энэхүү амжилтад хүрэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого,
757
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents