ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн
хамгааллын комиссыг байгуулан, 21 аймаг, 9 дүүрэгт салбар комисстойгоор үндэсний
хэмжээнд ажиллаж байна.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газартай хамтран 250 хүүхдийг хэвтүүлэн
эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлэх хүчин
чадалтай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн 2019 оны 5
дугаар сар ашиглалтад оруулан үйлчилгээ үзүүлж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газрын
буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт,
цогцолбор”-ийг 2021 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Цаашид Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Ховд, Хөвсгөл, Дорнод,
Дундговь, Архангай, Дархан-Уул зэрэг 6 аймагт бүсчилсэн хөгжлийн төвүүдийг 2021 онд
байгуулж дуусна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
сайд болон Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/304, А/699, А/460 дугаар хамтарсан
тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх
заавар”-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдахад
хэрхэн дэмжлэг үзүүлэх тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлэх үйл
явцын талаар дэлгэрэнгүй тусгасан нь үр дүнгээ өгч байна.
Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх зорилгоор
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих
төсөл”-ийн хүрээнд Монгол Улсад анх удаа “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын
сургалт”-ыг зохион байгуулах үндэсний хэмжээний 41 сургагч багш бэлтгэсэн. Сургагч
багш нар нь бүгд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бөгөөд өөрсдийн бэрхшээл дээрээ
үндэслэн бусдад ойлголт, хандлага өгдгөөрөө бусад сургалтаас онцлогтой юм. Тус
сургалтыг 2017 оноос хойш нийтдээ 300 гаруй удаа зохион байгуулж, 10200 гаруй хүнийг
хамруулаад байна.
Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээгээр 0-18 насны 10663 хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээрээс 6518 хүүхэд ЕБС-д үүнээс 1740 хүүхэд тусгай
сургуульд суралцаж байна. Сургуулийн өмнөх насны /2-5/ хөгжлийн бэрхшээлтэй 1585
хүүхэд байгаагаас 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан 1076 хүүхэд
байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2021-2030 он хүртэл хэрэгжүүлэх
Боловсролын Мастер төлөвлөгөөг боловсруулж дуусч байгаа бөгөөд энэхүү Мастер
төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах талаар
тусган ажиллаж байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар
холбогдох 10 журмыг баталсан ба 3 стандартыг батлуулаад байна. Тухайлбал: БСШУСын сайдын 2019 оны А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий
боловсролын сургуульд тэгш хамран сургах” журам батлагдсан бөгөөд хэрэгжүүлэх
зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна.
2018-2019 оны хичээлийн жилд Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд шаардлагатай гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг
29,7 мянган хувийг хэвлэн улсын хэмжээний бүх сургууль, насан туршийн боловсролын
756
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents