ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
байдлын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэдэг бөгөөд уг сургуулийн сургалтын
хөтөлбөрт хүний эрхийн хичээлийг тусгаж сургалтыг явуулж байна.
Түүнчлэн Монголын Хуульчдын холбооны хуульчийн үргэлжилсэн сургалтын
хүрээнд зохион байгуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх
сургалтад нийт 120 хуульч хамрагдсан байна.
Мөн Төрийн албаны шинэ хууль /2018/ -д заасан мэргэшүүлэх сургалтын агуулга
хөтөлбөрт хүний эрхийн хичээлийг шинээр оруулан төрийн албаны бүх шатны албан
хаагчдыг сургалтад хамруулж байна.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 26 цагдан хорих байраас 2016
оноос өмнө 11, 2016 оноос хойш 8, нийт 19 цагдан хорих байрыг шинээр барьж, 7 цагдан
хорих байрыг шаардлагад нийцүүлэн засварласан. Шинээр баригдсан болон урсгал
засвар, тохижилт хийгдсэн цагдан хорих байрууд НҮБ-аас баталсан “Хоригдлуудтай
харьцах наад захын жишиг дүрэм”-ийн 9 дүгээр зүйлд заасан хорих өрөө, тасалгаанд
тавигдах үндсэн шаардлагыг бүрэн хангаж байна. “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах,
цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль”-д зааснаар 1 хүнд ногдох талбайн
хэмжээ 2.5 м/кв байхаас шинээр ашиглалтад орсон хорих өрөөний талбайн хэмжээ
дунджаар 3-3.5 м/кв болж нэмэгдэн, байгалийн гэрэл чөлөөтэй тусах, агаарын солилцоо
бүрэн явагдах нөхцөлийг хангаад байна.
Гурав. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад настан
зэрэг хүн амын эмзэг бүлгийн гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
чиглэлээр /Зөвлөмж 108.146, 108.147,108.148, 108.149, 108.152, 108.153, 108.154,
108.155,108.156,108.157, 108.158/
Хүний эрх, хөгжил, хамгааллын хүрээнд Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах
бодлого, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний
тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Ахмад настны тухай, Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиуд болон Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөгжил, оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр,
Залуучуудын болон ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, Ажилгүйдэл,
ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Хүн амын
бүлгүүдийн эдгээр хуульд хүний язгуур эрхийг хамгаалж, хүнийг нийгмийн амьдралд эрх
тэгш оролцох зарчимд суурилан, ялгаварлан гадуурхахыг хориглосон.
Үндэсний статистикийн хорооны 2018 оны жилийн эцсийн мэдээгээр Монгол Улсад
нийт 105.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 47,0 мянга нь төрөлхийн,
58,7 мянга нь олдмол бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10.8 хувь
нь харааны, 11.9 хувь нь хэл яриа, сонсголын, 20.4 хувь нь хөдөлгөөний, 19.2 хувь нь
сэтгэцийн, 6.8 хувь нь хавсарсан бэрхшээлтэй байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг 2018 онд байгуулан
ажиллаж байна.
Засгийн газрын 2016 оны 200 дугаар тогтоолоор хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй
эсэхийг тогтоон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн
хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хяналт тавих
755
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents