ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
эрхийн форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлж байгаа тайланг танилцуулах
уулзалтыг 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулахад Засгийн газрын байгууллагууд
идэвхтэй оролцсон.
А. БҮРЭН ХЭРЭГЖСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮД
Цаазаар авах ялыг халах чиглэлээр /Зөвлөмж -108.2, 108.3, 108.22, 108.62, 108.63,
108.64, 108.65, 108.66, 108.67, 108.68, 108.82/:
Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт
II протоколоор хүлээсэн үүргийн дагуу Эрүүгийн шинэ хуульд цаазаар авах ялыг ялын
төрлөөс хасч хуульчилсан бөгөөд уг хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин
төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах чиглэлээр
/Зөвлөмж – 108.7, 108.35, 108.71, 108.74, 108.75, 108.76, 108.80/ :
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны
өдөр баталсан. Хуульд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус үйл ажиллагаагаа
явуулах гишүүн болон нэгжийн чиг үүргийг тодорхойлж үндэсний механизмыг бий болгох
эрх зүйн орчныг бүрдүүллээ.
Шинэ Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд “эрүү шүүлт тулгах” үйлдлийг гэмт хэрэгт
тооцсон.
Одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд Эрүү
шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх зарчмыг, 16.12 дугаар зүйлд Эрүү шүүлт
тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй, харин эрүү шүүлт тулгах
гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцохоор, мөн хуулийн 6.1 дүгээр
зүйлийн 4 дэх хэсэгт Тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийн
үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор
тогтоохоор тус тус хуульчилж өгсөн.
Шүүх, прокурор, цагдаа, авилгатай тэмцэх газар, тагнуул, сэтгэцийн эрүүл мэндийн
төв, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэх зэрэг байгууллагад ажиллаж байгаа
албан хаагчдын сургалтын хөтөлбөрт эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий,
хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх сэдвийг
тусган, албан хаагчдыг тогтмол хамруулж байна. Тухайлбал: Жил бүрийн “Цагдаа,
дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн
төлөвлөгөө”-ний дагуу давтан болон мэргэшүүлэх сургалтад эрүүдэн шүүх болон бусад
хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх гэмт
хэргийн талаарх тусгайлсан сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс болон хүний
эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчид тогтмол зохион байгуулж байна. Уг
сургалтад 2016 онд 7 удаагийн 14 цагийн сургалтад 331, 2017 онд 8 удаагийн 16 цагийн
сургалтад 196, 2018 онд 18 удаагийн 36 цагийн сургалтад 1139 алба хаагч нийт 33
удаагийн 66 цагийн багтаамжтай сургалтад 1666 алба хаагчийг хамруулсан.
Дотоод хэргийн их сургуульд цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой
754
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents