ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 9.7 МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР ИЛТГЭЛ Монгол Улс нь 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит 2 дахь хэлэлцүүлгийн үеэр 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. Зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан. Уг төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайдын 2016 оны 112 дугаар захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан. Зөвлөлийн гишүүдээр 11 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, 4 агентлагийн дарга, 8 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга нар ажиллалаа. Тус зөвлөлийн үндсэн үүрэг бол ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахын зэрэгцээ явцын дүнг жил бүрийн эхэнд ээлжит хуралдаанаар хэлэлцэж, цаашид авах шаардлагатай арга хэмжээний саналыг биелэлтийн тайлангийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахад оршиж байгаа. Орон тооны бус зөвлөл анхны хурлаа 2017 оны 1 дүгээр сард хийж хэрэгжилтийн явцыг сайжруулах зорилгоор яамдын дэргэд дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэн, энэхүү дэд зөвлөлүүдийг яамдын дэргэд байгуулагдан ажиллаж байна. Мөн орон тооны бус зөвлөлийн ээлжит хурлыг жил бүрийн 1 дүгээр сард хийж, дараа сардаа хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлдэг болсон. Хоёр. АРГА ЗҮЙ Зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газраас баталсны дараа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 12 дугаар сард зохион байгуулж зөвлөмжийг хэрэгжүүлэх арга замын талаар ярилцсан. Хэрэгжилтийн явцад Засгийн газрын орон тооны бус зөвлөлийн хуралд гишүүний хувьд иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож, санал дүгнэлтээ илэрхийлж байсан. Засгийн газрын зүгээс Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум болон Хүний эрхийн үндэсний комисстой хамтран бүсчилсэн хэлэлцүүлгийг баруун, зүүн, төв, говийн бүсийн 4 аймагт зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлэгт нутгийн захиргааны болон орон нутгийн төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллүүд оролцсон бөгөөд Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс болон Хүний эрхийн ТББ-ын форум тус бүрээс зөвлөмжийн хэрэгжилтийн явцын мэдээллийг танилцуулж хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Түүнчлэн Засгийн газраас Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийн дунд хугацааны тайлангийн хэлэлцэх зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Хүний 753

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents