ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.164. Гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах зорилгоор тус салбар дахь мөнгөн усны хэрэглээг зохицуулсан үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх /Швейцари/ Үндэсний хөтөлбөрийг 2018 оны 12-р сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. ЗГ-ын 2017 оны 225 дугаар тогтоолоор батлагдсан “Орчны эрүүл мэнд 2” хөтөлбөрийн 3 дахь хэсэгт дараахь заалтуудыг тусган ажиллаж байна: 3.6.3.бичил уурхай эрхлэгчид болон тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар чиглэлээр: 3.6.3.1.бичил уурхай бүхий аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин, осол, гэмтэл, химийн бодисын хордлогыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх сургалтад үе шаттайгаар хамруулах; 3.6.3.2.бичил уурхай эрхлэгчдийг явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах; 3.6.3.3.бичил уурхай эрхлэгч болон тэдний гэр бүлийнхнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин, осол, гэмтэл, химийн бодисын хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хөтөлбөрийн 1, 2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор: - Бичил уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд их эмчийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг 2017 оны 11 сарын 09- 10-ны өдөр УБ хотноо зохион байгуулж, сургалтад Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Төв, Завхан, Өмнөговь зэрэг аймгуудын сум, сум дундын 40 их эмч нар оролцлоо. - 2018 онд бичил уурхай эрхлэгч зонхилдог Төв 1092, Сэлэнгэ 398, Баянхонгор 550 аймгуудад байгаа бичил уурхай эрхлэгчдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. 752

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents