ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж 108.162. НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн Удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх үүднээс нүүдэлчин малчдын нөхцөл байдал, эрхээ сэргээлгэх боломжийг сайжруулахад онцгой ач холбогдол өгсөн Үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөөг боловсруулах /Нидерланд/ 108.163. Олборлох үйлдвэрлэлийн салбарт аюулгүй байдлыг тогтоохдоо хүний эрхийг хангах зорилгоор Аюулгүй байдал, хүний эрхийн санаачилгын талаарх Сайн дурын зарчимд нэгдэх /АНУ/ 108.164. Гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах зорилгоор тус салбар дахь мөнгөн усны хэрэглээг зохицуулсан үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх /Швейцари/ Хэрэгжилтийн явц Судалж байна. Судалж байна. Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн “С” хавсралтад заасны дагуу алтны бичил уурхайн мөнгөн ус, мөнгөн усны нэгдэлүүдийн хэрэглээ, түүнээс үүдэлтэй бохирдлоос хүний эрүүл мэнд, байгаль орчинг хамгаалах үе шат бүхий Үндэсний төлөвлөгөө (хөтөлбөр)-г олон улсын аргачлалын дагуу боловсруулах ажлыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө (хөтөлбөр) боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/268 дугаар тушаалаар байгуулсан. Хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд алтны бичил уурхайн салбарын хууль эрх зүй-институцийн хүрээ, нийгэм эдийн засаг, мөнгөн усны тооллого, эрүүл мэндийн чиглэлээр судалгааны баг 2018 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут, Бөмбөгөр, Жаргалант, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир, Цогт, Алтай, Чандмань, Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдад жиллаж, олон улсын аргачлалын дагуу судалгааны мэдээлэл цуглуулсан. 751

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents