ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.161. Миниматагийн
конвенцийг соёрхон батлах
асуудлыг судлан үзэж, бичил
уурхай эрхлэгчдийн олборлох
эрхийг хангах, тэдгээрийн үйл
ажиллагааг аль болох хурдан
хугацаанд албажуулах зорилгоор
Ашигт малтмалын тухай хуулийн
бичил уурхайн талаарх 4 дүгээр
зүйлийн 4.1.23 дахь заалтыг
шинэчлэх /Унгар/
УИХ–аас 2015 онд Мөнгөн усны тухай
Минаматагийн конвенцийг соёрхон баталсан.
2013-2017 онд Даян дэлхийн байгаль орчны сан /
GEF/, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын
/UNIDO/ буцалтгүй тусламжийн хүрээнд БОНХАЖЯ
/хуучнаар/, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн
байгууллагын, БНСУ-ын Миреко нөхөн сэргээлтийн
агентлаг хамтран “Монгол улсын химийн бодисын
зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл
мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг
нөлөөллийг бууруулах нь” төслийг хэрэгжүүлсэн.
Тус төслийн хүрээнд дараахи үр дүнг гаргаад байна.
Үүнд:
- Мөнгөн усны талаарх хууль эрх зүйн орчны
өнөөгийн байдлын судалгаа, Мөнгөн ус
агуулсан хог хаягдлын байгаль орчинд ээлтэй
менежментийн талаарх олон улсад мөрдөгдөж
буй хууль, журам, стандарт, гарын авлагын
судалгаа хийсэн.
- Мөнгөн ус агуулсан хог хаягдлын агуулахын
стандарт боловсруулсан.
- Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн, хог
хаягдлын импорт, экспорт, хил дамжуулан
тээвэрлэх, худалдах, ашиглах, хадгалах, устгах
үйл ажиллагааг зохицуулах журмын төсөл
боловсруулсан.
- Мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн, хог хаягдлын
байгаль орчинд ээлтэй менежментийн гарын
авлага боловсруулсан.
- Мөнгөн ус агуулсан эмнэлгийн төхөөрөмжтэй
харьцах аюулгүй ажиллагааны гарын авлага
боловсруулсан.
- Бороо голын мөнгөн усаар бохирдсон хэсэгт
мөнгөн ус болон зарим хүнд металлын бохирдлыг
тогтоох нарийвчилсан судалгаа хийсэн.
- Бороо голын мөнгөн усаар бохирдсон бүс нутгийн
хүн ам, мал амьтанд мөнгөн усны бохирдлын
нөлөөлийг тогтоох биомониторингийн судалгаа,
эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг хийсэн.
749
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents