ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.158. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын эрх, түүний дотор нөхөн үржихүй, хүчирхийллээс ангид байх, хөдөлмөрлөх, боловсрол эзэмших болон шийдвэр гаргах түвшинд оролцох эрхүүдэд онцгой анхаарал хандуулах /Тайланд/ ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл 24 гишүүн багтсан бөгөөд бүх яамдад дэд зөвлөлтэйгээр, 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлтэйгээр ажиллаж байна. - Үндэсний болон дэд салбар зөвлөлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын төлөөлөл оролцож, тухайн салбар, орон нутгийн хэмжээний бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой болсон. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөлд 2, Сайдын зөвлөхөөр 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ын төлөөлөл ажиллаж байна. Монгол Улс НҮБ-ын Дүрвэгсдийн конвенцид нэгдэж ороогүй. Монгол Улс хүний эрхийг хүндэтгэж, эрхэмлэдэг улс бөгөөд Үндсэн хуульдаа “Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно” гэж заасан. Мөн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газартай 2007 онд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Энэ баримт бичгийн хүрээнд гарч буй тодорхой асуудал, үүссэн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын байдлаар гаргасан мэдээнд дурдсанаар 2017 онд ХЗДХЯ-нд ирүүлсэн хүсэлтийн дагуу гадаадын 5 дүрвэгчийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн. Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас 2017 оны 11 дүгээр сард зохион байгуулсан олон улсын дүрвэгсдийн хамгаалалтын асуудлаарх сургалтад ГХЯ, ХЗДХЯ, ХЭҮК, ХХЕГ, ГИХАЭА болон төрийн бус байгууллагууд хамрагдсанаас гадна 2018 оны IV улиралд онцгой байдлын үед дүрвэгсдийн асуудлаар авах арга хэмжээний талаар дотоодын холбогдох байгууллагуудад зориулж ДАЭДКГ-тай хамтран сургалт зохион байгуулахаар ажиллаж байна. 108.160. Орогнол хүсэгчид буцаахгүй байх зарчмын дагуух эрх болон бусад эрхээ эдлэх бололцоог нь хангах чиглэлээр Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газартай хамтран ажиллах /Уругвай/ 748

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents