ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж 108.157. Боловсролын тогтолцоогоо улам бэхжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмших тэгш боломжийг хангах /Лаос/ Хэрэгжилтийн явц Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар: - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд хэвийн оролцох боломжийг бүрдүүлэх бодлого баримтална. - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж шаардлагатай дэд бүтцийг сайжруулна гэж заасан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/13 тоот тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулан хийх ажлын төлөвлөгөө боловсруулан дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд: 1. Ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах анги, бүлэг нээх харилцааг зохицуулсан журмын төслийн анхны хувилбарыг боловсруулан уг төслийг ерөнхий боловсролын тусгай сургууль болон зарим ЕБС -ийн удирдлага багш нарт танилцуулан зөвлөмж хүргүүлээд байна. 2. БСШУС-ын сайдын 2018 оны өдрийн “Үлгэрчилсэн загвар, аргачлал батлах тухай” А/155 тушаалаар тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”-ний үлгэрчилсэн загварыг баталсан. 3. Монгол Улсын Их Хурлын 2017 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд тусгай цэцэрлэг, ерөнхий боловсролын тусгай сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан 395 багш, удирдах ажилтан, туслах багшийг хамруулан тэдэнд зориулсан гарын авлага бэлтгэн гаргалаа. 745

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents