ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
108.156. Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн тухай олон нийтийн
ойлголтыг сайжруулах замаар
тэдний боловсрол эзэмших тэгш
боломжийг хангах /Турк/
Хэрэгжилтийн явц
мэдлэг ойлголт тааруу, байгууллагууд тэдэнд
зориулсан үйлчилгээ явуулж чаддаггүйн
улмаас нийгмээс тусгаарлагдаж ялгаварлан
гадуурхагдах явдал байсаар байна. Ялангуяа бага
насны хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд
хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага
байхгүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдаж
чадахгүй, нийгмийн гадна үлдсээр байна. Иймд
ХНХЯ нь уг төслийнхөө хүрээнд хөгжлийн
бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт
хандлагыг сайжруулах сургалт, нөлөөллийн ажил
зохион байгуулах чиглэлээр 2016 онд DET “Хөгжлийн
бэрхшээл ба тэгш байдлын сургалт”-ын “Сургагч
багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж Монгол
Улсад анх удаа үндэсний хэмжээний 32 сургагч
багш бэлтгэсэн. Сургагч багш нар нь бүгд хөгжлийн
бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд өөрсдийн
бэрхшээл дээрээ үндэслэн бусдад ойлголт, хандлага
өгдгөөрөө бусад сургалтаас онцлогтой юм. Эдгээр
сургагч багш нар 2 жилийн хугацаанд 160 гаруй
байгууллагын 5000 гаруй хүмүүсийн хандлага,
ойлголтыг нэмэгдүүлээд байна. Энэ хугацаанд
ХНХЯ-ы зүгээс төлөвлөгөө гарган төр, захиргааны
байгууллага болох НЗДТГ болон 9 дүүргийн ЗДТГ,
ХНХЯ-ы харьяа 37 байгууллагад уг сургалтыг
зохион байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш
хамруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор
“Шинэ Монгол” дунд сургуулийн ахлах ангийн 300
гаран сурагч, Нийслэлийн 65 дугаар сургуулийн
9-11 дүгээр ангийн 250 гаран сурагч, МУБИС-ийн
“Нийгмийн ажилтны анги”-ийн 1-4 дүгээр курсын
250 гаруй оюутан, “Тусгай хэрэгцээт боловсрол”ын ангийн 100 гаруй оюутан, МУИС-ийн хүний
эрхийн чиглэлээр суралцаж буй 1 дүгээр курсын
150 гаруй оюутнуудад тус тус зохион байгуулаад
ба 2018 оны 08 дугаар сараас ЭМЯ, БСШУСЯ гэх
зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудаар
зохион
байгуулахаар
төлөвлөөд
байна.
744
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents