ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
108.152. Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийг хангаж,
хамгаалах, ялангуяа тэдний
оролцоог хангах, хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлэх, сурч
боловсрох эрхийн хэрэгжилтийг
өргөжүүлэх Хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай хуулийн төслийг эцэслэн
батлах хүчин чармайлтаа хоёр
дахин нэмэгдүүлэх /Индонез/
Хэрэгжилтийн явц
хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хөгжлийн
бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих
хөтөлбөрт 2018 оны 05 дугаар сарын байдлаар
өссөн дүнгээр нийт 670 иргэн хамрагдаж 549,305.0
мянган төгрөг зарцуулж 206 ажлын байр бий болсон
байна. Үүнийг арга хэмжээ тус бүрээр харуулбал:
- Хөдөлмөрт бэлтгэх 23 иргэн хамрагдаж 1,380.0
мянган төгрөгийг;
- Аж ахуйн эрхлэлтийн сургалтанд 440 иргэн
хамрагдаж 11,943.0 мянган төгрөгийг;
- Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн
төлбөрийн дэмжлэгт 16 иргэн хамрагдаж 6,742.0
мянган төгрөгийг;
- Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 3
иргэн, 3 ажил олгогч хамрагдаж 8,640.0 мянган
төгрөгийг;
- Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох
арга хэмжээнд 188 иргэн хамрагдаж 203 иргэн
ажлын байраар хангагдаж 520,600.0 мянган
төгрөгийг тус тус зарцуулсан байна. Санхүүгийн
дэмжлэгээс 3,314.55 мянган төгрөг эргэн
төлөгдсөн байна.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017
оны А/140 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих асуудлыг судлах чиг үүрэг
бүхий дэд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж
байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл
ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудад
дээрх хуулийн үзэл баримтлалын төслийг
танилцуулан, санал авсан бөгөөд хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих бүлгийн төслийг боловсруулж байна.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай” НҮБ-ын конвенци, Хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль,
тогтоомжийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрх, эрх чөлөөг аливаа ялгаваргүйгээр, бүрэн
эдлэх нөхцлийг бүрдүүлэхтэй
739
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents