ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
108.152. Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийг хангаж,
хамгаалах, ялангуяа тэдний
оролцоог хангах, хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлэх, сурч
боловсрох эрхийн хэрэгжилтийг
өргөжүүлэх Хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай хуулийн төслийг эцэслэн
батлах хүчин чармайлтаа хоёр
дахин нэмэгдүүлэх /Индонез/
Хэрэгжилтийн явц
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай НҮБ-ын Конвенцийн үзэл баримтлалд
тулгуурласан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэм
зэргийг хүндэтгэсэн, эрхийг дээдэлсэн “Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” болон
бусад хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны
өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан.
Тус хуулинд хүнийг хөгжлийн бэрхшээлээс
нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан
гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, мэдлэг
ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн харилцаанд
бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг
хангахад чиглэгдсэн эрх зүйн зохицуулалтыг тусгаж
өгсөн.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд нэн тэргүүн
тулгамдаж буй нийтийн тээвэр, зам, орон сууц,
тэдний хэрэгцээ шаардлагыг хангахгүй асуудлыг
сайжруулах арга хэмжээг хуульчилсан. Мөн
хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль зүйн туслалцаа
авах эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх,
хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх, улс
төрийн үйл ажиллагаанд оролцох, хувийн нууцыг
хүндэтгэх, бие даан амьдрах эрхтэй байх, биеийн
тамир, спортын, соёл, урлагийн үйл ажиллагааны
хүртээмж, онцгой байдлын үед авах арга хэмжээний
эрх зүйн зохицуулалтыг тус тус тусгасан.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай
хуулийн
хэрэгжилтийг
хангах,
хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүст нийгмийн бүхий л харилцаанд
бүрэн дүүрэн оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний
дуу хоолойг нь олон нийт, шийдвэр гаргах түвшинд
хүргэх хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт,
хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, хөгжлийн
бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх
зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх,
оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”ийг боловсруулан Монгол Улсын Засгийн газрын
2017 оны 321 дүгээр тогтоолоор батлуулаад байна.
737
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents